• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Чуулалт хаалга буюу Жанчхүүд ажиллав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-24 16:43:58

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 23-нд Хэбэй мужийн Чуулалт хаалга буюу Жанчхүү хотод ажиллаж, Бээжингийн өвлийн олимпд бэлтгэл ажилтай танилцлаа. 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах нь улс орны маань чухал үйл явдал юм. Орон нутгийн холбогдох салбарууд тус наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө дүрэм тогтоолыг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зохистой нарийн боловсруулж, эх баялгийг хэмнэн, төрөл бүрийн ажил үүргээ чанарын өндөр түвшинд төгс амжилттай биелүүлэх хэрэгтэй гэж тэрээр онцолжээ. Жанчхүү хотын Чүнли тойрогт байрлаж буй уралдааны талбайг "Хятадын умард нутгийн цанын гулгалтын байгалийн хамгийн сайхан бүс" гэлцдэг. Бээжингийн өвлийн олимпын цанын гулгалтын гол уралдаануудыг тэнд хийхээр шийджээ. 23-нд Ши Жиньпин дарга Бээжин хотоос тусгай нисэх онгоцоор Чуулалт хаалга буюу Жанчхүү хотын Нин-Юань нисэх онгоцны буудалд газардмагц, уралдааны ордон заалуудаар орж, ажил байдалтай нь танилцсан юм.

Тэрээр хэлэхдээ: "Хөтөлбөрөө зөв гаргах маш чухал. Заавал шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж, замаа зөв сонгох хэрэгтэй. Бүх төлөвлөлт, байгуулалт Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахад үйлчлэх хэрэгтэй. Тус наадам болтол 5 жилийн хугацаа байгаа боловч бүх ажлаа дорвитой ахиулж, ажлаа хурдтай жигдрүүлэхийн зэрэгцээ наадмын дараа эдгээр ордон заалыг ашиглах талаа сайтар бодолцож, зүй зохистой зохицуулах хэрэгтэй" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Жанчхүүгийн тэмцээний талбайн төлөвлөгөөг Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай нэгдсэн журмаар төлөвлөж, Бээжин хотын өвлийн олимпын бэлтгэл ажлын төлөвлөгөөтэй уялдуулж, Бээжингийн өвлийн олимпын уралдаан тэмцээн, иж бүрэн үйлчилгээний төслийн шаардлагыг бүх талаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Нухацтай бодож, ажлаа дүгнэн цэгнэж, боловсронгуй болгон, хөтөлбөрийн дагуу ажиллах хэрэгтэй. Төсөл төлөвлөгөө бүр эх баялгийг хэмнэж, хөрөнгө мөнгөний зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх зарчим барьж, үрэлгэн хандаж болохгүй гэжээ.

Цүн Лиг зөвхөн цанаар гулгах аялал жуулчлалын нэрт бааз болгож байгуулах гэж байгаагаас биш харин нүсэр том хот байгуулах гэж байгаа биш гэдгийг тодорхой ойлгох хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Бээжингийн өвлийн олимпын барилга байгуулалтын явцад ногоон олимп, хуваалцан эдлэх олимп, нээлттэй олимп, ариун олимп хийх шаардлагыг мөрдөх ёстой. Удаан эдэлгээтэй байх, чамин хийцтэй байх, чанарын баталгаатай байхыг баримталж, яаралгүй, тайван ажиллаж, шилдэг чанартай, экологид ээлтэй, хүмүүнлэг боловсон, авилгагүй цэвэр барилга байгуулах хэрэгтэй. Тэмцээний ордон заалыг мэргэжлийн үүднээс, иж бүрэн тоног төхөөрөмжтэй, өөрийн өвөрмөц онцлогтой, Хятадын болон орон нутгийн онцлогийг тусгаж, эрчим хүч хэмнэн байгаль орчны стандартыг хатуу хэрэгжүүлж, байгаль орчин, түүхийн дурсгалт зүйлийг хамгаалж, орчин үеийн барилга, уул ус, түүх, соёлыг хослуулж, өвлөж авах үнэ цэнэтэй, ард түмэнд ач тусаа өгсөн бүтээн байгуулалт болгож, хотын шинэ нэрийн хуудас болгох хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин дарга тэндээсээ Юүньдин цанын баазтай танилцлаа. Цанын хувцастай хүүхдүүд ерөнхий нарийн бичгийн даргын анхаарлыг татаж байлаа.

Ши Жиньпин дарга хүүхдүүдийн амьдралтай танилцаж, тэд өвлийн цанын сургалтад хамрагдсан тухай ойлгож, мөн дасгалжуулагчаас хүүхдүүдийн сургалт, хоол байрны талаар асууж лавлав. Тэрээр хүүхдүүдэд хандан, цанын спортоор хичээллэж, тэсвэр хатуужилтай болохын зэрэгцээ аюулгүй байдалдаа анхаарал тавихыг сануулав. Цас мөсний спортод хүүхдүүдийг сургахаас эхлүүлж, цаашид олон сайн тамирчин төрүүлэхийг ерөөлөө.

Ши Жиньпин даргатай хамт Ван Хунин, Ли Жаньшү болон Төв хорооны холбогдох байгууллагын албан тушаалтнууд цанын баазтай танилцсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе