• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Жэншэн шашны бүлгийн удирдагчидтай уулзалт хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-25 11:51:03

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 24-нд шашны бүлгийн удирдагчдыг урьж уулзалт зохиож, ирж буй цагаан сараа угтан, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний өмнөөс шашны салбарынхан болон сүсэгтэн олонд цагаан сарын халуун мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрээр шашны бүлгийн төлөөлөгчдийн хэлсэн үгийг сонсоод, 2016 он Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх замнал дахь чухал жил юм. Ялангуяа намын 18 дахь удаагийн 6-р бүгд хурал ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинийг намын төв хорооны гол цөм, бүх намын гол цөм болгон тогтоосон нь нам болон улс орны хөгжилд холбоотой том үйл хэрэг юм. 2016 он мөн шашны ажлын маш чухал жил, энэ онд ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлөөс бүх Хятадын шашны ажлын хурлыг хуралдуулж, Ши Жиньпин дарга чухал үг хэлж, шашны ажлын чухал үзэл баримтлал, практикийн асуудлыг гүнзгий тайлбарлан, шашны ажлыг сайтар хийхэд баримтлах зарчмаар хангав. Хятадын шашны бүлгүүд эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхтэй үйлчлэн, сонгууль, шинэ хуучин солигдохыг амжилттай биелүүлж, шашны ажлыг цоо шинэ шатанд гаргасан байна.

2017 онд намын 19-р их хурал болно. Шашны бүлгүүд Ши Жиньпин даргын хэлсэн чухал үг, шашны ажлын хурлын үзэл баримтлалыг гүнзгий хэрэгжүүлж, төрөл бүрийн ажлаа сайтар биелүүлж, хүндрэлтэй асуудлуудыг зохицуулан, шашны салбарын эв найртай, тогтвортой байдлыг баталгаажуулж, намын 19-р хурал болоход таатай орчин хангах хэрэгтэй гэжээ.

Шашны ажлын тухай Намын төв хорооны чиг шугам, бодлого нь маш тодорхой, хэлбэрэлтгүй байдаг гэж Юй Жэншэн онцлов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе