• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл сар шинийн нийтийн золголт хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-27 17:14:34

ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл 26-нд Ардын их хурлын ордонд 2017 оны сар шинийн нийтийн золголт хийлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин бярын үг хэлж, намын төв хороо, төрийн зөвлөлийн өмнөөс үндэстнүүдийн ард түмэн, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ах дүүс, Тайваны ахан дүүс болон гадаад дахь Хятадын харьяат нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Нам төрийн удирдагчид Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар нийтийн золголтод оролцож, Ли Кэчян даргалжээ.

Гэрэл гэгээн солонгорсон ардын их хурлын ордонд , олон салбарын 2000 гаруй зүтгэлтэн нэг дор хуран цугларч, харилцан сар шинийн мэнэд дэвшүүлж, баярын уур амьсгалаар бялхаж байлаа.



Ши Жиньпин хэлэхдээ: 2016 онд, нийт нам, нийт арми , бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн эв санаа нэгтэй, хичээн зүтгэж, "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний гарааг эхлүүлж, нам болон үндэсний олон салбарын ажлыг шинэ шатанд гаргалаа. Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийд тэргүүлж, ядуурлаас ангижрах эхний давааг даван, ард түмний амьжиргаа үргэлжлэн сайжирч, өөрчлөлт шинэчлэлт шинэ үр дүнд хүрч, батлан хамгаалалт, армийн өөрчлөлтөд томоохон ахиц гарч, хуулийн дагуу улс орноо засах бодлого хэрэгжин, намын сахилга батыг чангатгах ажилд ахиц гарсан байна. Манай агуу их эх орны хөгжил дэвшил, дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм гэжээ.



Ши Жиньпин хэлэхдээ: 2017 онд, ХКН 19-р их хурлаа хуралдуулж, Хятадын онцлогтой социализмын аугаа үйлсийн шинэ зураг төслийг гаргах болно гэжээ.

Хүлээн авалтад, ХКН-ын Төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, Ардын дээд шүүх, Ардын дээд Прокурор, УТЗЗ, Цэргийн төв зөвлөлийн удирдах хүмүүс болон ахмадууд оролцжээ.


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе