• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-02 16:28:46

1-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун: БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэжээ.

Бан Ги Мун БНСУ-ын парламентад хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, улс орны улс төрийн өөрчлөлтийг удирдаж, улс орны нэгдлийг биелүүлэх улс төрийн сонирхлоосоо буцаж байна гэж зарлалаа.

Тэрээр: БНСУ-ын улс төрийн хүрээний хэсэг бүлэг хүмүүсийн хувиа бодсон явцуу үзлээс залхаж байна. Тэдэнтэй хамтарч ажиллах нь ямар ч утгагүй гэжээ.

Бан Ги Мун НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхээ дуусгаад энэ оны 1-р сарын 12-нд эх орондоо буцсан юм. Үүнээс өмнө тэрээр дараачийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байсан юм. Гэвч БНСУ-ын олон нийт түүний дараачийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч байж магадгүй гэж үзсээр ирсэн юм.

БНСУ урьдын төлөвлөсөн ёсоор энэ оны 12-р сард ерөнхийлөгчийн сонгууль хийх ёстой юм. Гэвч ерөнхийлөгчид итгэл үл хүлээлгэсэн хэргийн нөлөөгөөр сонгууль түүнээс өмнө болж магадгүй байна. /Баатар орчуулав/

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе