• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын тэргүүний технологийн зах зээл эрэлт хэрэгцээтэй байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-13 09:40:30

Саяхан "Нью Йорк таймс" сонинд нийтэлсэн нийтлэлд, АНУ-ын GlobalFoundries хагас дамжуулагч компани 10-нд Хятад улсад Арван тэрбум ам.долларын өртөг бүхий төсөлд хөрөнгө оруулж буйгаа зарласан нь Хятадын дээд зэрэглэлийн үйлдвэрлэл нь татах хүчинтэй хэвээр байгааг харуулж байна гэжээ.

Дональд Трампын засгийн газрын дарамт дор Intel, Foxconn зэрэг технологийн компаниуд Америкт ойрын хугацаанд үйлдвэр байгуулахаа зарласан хэдий ч дээд зэрэглэлийн үйлдвэрлэлийн төв нь номхон далайн нөгөө эрэг тийш шилжиж байна гэдгийг Global Foundries компанийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө харуулж байна гэж уг нийтлэлд тэмдэглэжээ.

Энэхүү хамгийн сүүлийн үеийн тэргүүний хагас дамжуулах үйлдвэр нь Хятадын Чэндү хотод байрладаг бөгөөд Хятадын засгийн газрын дэмжлэгээр Хятадад хөрөнгө оруулж буй үндэстэн дамнасан компаниудын нэг болох юм. Эдгээр компаниуд хамгийн тэргүүний мэргэжлийг төлөөлж, хамгийн сүүлийн үеийн микро чип, санах чип болон хавтгай дэлгэц үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Н.Пүрэвжав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе