• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэтхэг 1 пуужингаар 104 дагуул хөөргөжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-15 17:17:17

Орон нутгийн цагаар 15-ны өдрийн 9 цаг 28 минутанд Энэтхэгийн сансар судлалын байгууллага тус орны зүүн өмнөх хэсгийн Андхра мужийн нутагт байрлах Срихарикота сансар аяллын төвөөс "PSLV-C373" хэмээх зөөгч пуужинг хөөргөж, 104 дагуулыг бүгдийг тойрог замд нь амжилттай хүргэсэн байна.

Энэхүү пуужинд 714 килограммын жинтэй дэлхийн бөмбөрцөгт хэмжилт шинжилгээ хийх дагуул болон нийт 664 кг хүнд 103 ширхэг нано хиймэл дагуул ачсан байна. Энэтхэгийн сансар судлалын байгууллагын мэдэгдсэнээр, эдгээр нано дагуулын 96 нь Америкийнх, бусад нь Израиль, Казахстан, Нидерланд, Швейцарь, Арабын Нэгдсэн Эмират Улсын үйлчлүүлэгчид байгаа юм байна. Түүнчлэн энэ удаагийн хөөргөлт нь ганц пуужингаар хөөргөсөн дагуулын тоогоороо олон улсын шинэ рекорд тогтоосон аж.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе