|
|
||
ОХУ-ын "Харилцаа холбоо, тоног төхөөрөмжийн олон улсын 19 дэх үзэсгэлэн" 2-р сарын 7-9-ний өдрүүдэд Москва хотноо зохиогдлоо. Энэ нь Зүүн Европын бүсийг хамарсан радио, телевиз, хиймэл дагуулын холбооны хамгийн том үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд хятадын 10 гаруй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулан, Оросын зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьсон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-д суугаа ХОУР-гийн сэтгүүлч Ли Жэгийн ирүүлсэн мэдээллээс хүлээн авч сонсоно уу.
Хятадын аж ахуйн нэгжүүдийн олон улс дахь үйл ажиллагаа өргөжиж байгаагийн нэгэн тод илрэл нь тус үзэсгэлэнд өргөн хүрээтэй оролцсон явдал байв. Энэ жилийн үзэсгэлэнд HUAWEI, BOE, Hisense, SUMAVISION зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, харин HUAWEI компани платинум ивээн тэтгэгчээр оролцсон байна. HUAWEI Компанийн Орос дахь салбарын дэд захирал Лү Либө хэлэхдээ, "Бид энэхүү үзэсгэлэнд дүрс бичлэг үйлдвэрлэлийн гинжин холбоос чиглэлээр оролцож байна. Өндөр чанарын дүрс бичлэг нь бидний амьдралд ус агаар мэт чухал, өдөр тумын хэрэглээ болоод байна. HUAWEI компани харилцаа холбоо, технологи, сүлжээний үйлчилгээ үзүүлдэг компанийн хувьд контент бүтээгч, үйлдвэрлэгч,дамжуулагч операторын үйлчилгээ үзүүлэгчид болон эцсийн хэрэглэгчдийг хооронд нь холбох зорилтыг тавьж байна."
"Энэ онд HUAWEI компани Оросын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд HUAWEI компани асар их боломжтой Оросын зах зээл дэхь олон салбарт тасралтгүй эрэл хайгуул хийж ажилласаар ирсэн. Өнөөдөр дүрс бичлэгийн эринд бизнесийн асар их боломжийг алдахгүйн тулд өөрийн давуу талдаа тулгуурлан хамтын ажиллагааны түншүүдтэйгээ дүрс бичлэгт суурилсан бизнесийн шинэ хэлбэрийг идэвхтэй хөгжүүлж байна. Оросын зах зээлд бид их хүлээлттэй байна" гэж Лү Либө хэллээ.
"Оросын зах зээлд хөгжлийн нөөц болон хамтын ажиллагааны маш их боломж байна. Хятадын зах зээлтэй харьцуулбал, бидний ердийн хэрэглэдэг олон үйлчилгээ Орост одоо болтол байхгүй байна. Жишээлбэл 4K. Үүний шалтгаан нь их ойлгомжтой. Нэгд, телевизор их үнэтэй байна. Хоёрт, шаардлага хангахуйц олон төрлийн контент бага байна".
Мөн тэрээр 4K HD бүтээгдэхүүнийг танилцуулах үеэр HUAWEI компанитай хамтран ажиллаж уг үзэсгэлэнд оролцож буй дэлхийд тэргүүлдэг Хятадын LCD компани "Жин Дүнфан" буюу BOE компанийг танилцуулсан юм. Тус хоёр компани Оросын дүрс бичлэгийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн талаар тэрээр нэмж хэлсэн юм.
BOE компани нь дэлхийн ухаалаг гар утас, таблет болон зөөврийн компьютерын дэлгэц үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлж, харин дисплэй, тв дэлгэц үйлдвэрлэлийн зах зээлд дэлхийд 2, 3-рт бичигддэг.
Технологийн болон судалгааны давуу талтай учраас BOE компанийн LCD бүтээгдэхүүний үнэ нь ч гэсэн боломжийн байдаг. Самсунг болон LG компанийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад BOE компанийн LCD хавтгай дэлгэц бүхий телевизорын үнэ нь 50 хувь хямд байдаг. Харин Оросд 4К HD бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй байдаг учраас BOE компанийн хувьд бүтээгдэхүүнээ борлуулах боломж өндөр байгаа юм. HUAWEI компанитай хамтран ажиллаж байгаа тухайгаа BOE компанийн зах зээл төлөвлөлтийн газрын дарга Дүн Фүжи ийн ярьж байна.
"Бид BOE компани телевизороор, HUAWEI компани сүлжээгээр нь хангаж, дистрибьютероор дамжихгүй, тухайн бүсийн операторуудтай хамтран ажиллаж Оросын зах зээлд 4K HD бүтээгдэхүүнээ нийлүүлж ажиллах хамтын ажиллагааг хүсч байгаа юм".
BOE компани хоёр жилийн өмнөөс Оросын телевизор үйлдвэрлэх үндэсний гурван үйлдвэрт LCD дэлгэцээ үйлдвэрлэж тухайн компанийн нэрээр бүтээгдэхүүнээ гарган Оросын зах зээлд туршилтаар борлуулж байсан юм. Оросын эдийн засаг сэргэж эхэлсэн учраас BOE компани энэ оны 3-р сард охин компаниа байгуулан үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа тухай Дүн Фүжи ярьж байна.
"Охин компанийн үйл ажиллагаа нь гар утасны дэлгэц, арилжаа сурталчилгаанд ашиглаж болохуйц том хэмжээний ЛЕД дэлгэц үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхэд чиглэх юм. Одоохондоо Оросын дотоодын аж ахуйн нэгжүүдийн тоо цөөн, хүчин чадал бага байна. Тиймээс бид Оросын зах зээлд хамтарч үйлчлүүлэгчээ өөртөө татсаны дараа, бүтээгдэхүүнээ шинэчилж зах зээлд өөрийн гэсэн байр сууриа баталгаажуулах болно.
Үзэсгэлэнгийн үеэр HUAWEI компани ОХУ-ын онлайн нэгэн кино театртай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Оросын зах зээлд шинэ техник технологийг ашиглан 4К HD систем бүхий дүрс бичлэгийн контентыг нэвтрүүлснээр тус кино театр өндөр нягтаршил бүхий форматаар үзүүлж эхлэх юм байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |