• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь зах зээлийн хяналт удирдлагын төлөвлөлтийг нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-16 16:27:18

Хятадын Төрийн Зөвлөл "13-р 5 жилийн төлөвлөө"-ний хугацаан дахь зах зээлийн хяналт удирдлагын төлөвлөлт"-ийг саяхан нийтэллээ. Энэ бол Хятадын зах зээлийн хяналт удирдлагын дунд урт хугацааны анхны төлөвлөлт, мөн худалдааны тогтолцооны өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, зах зээлийн хяналт удирдлагын өөрчлөлт шинэчлэлийг урагшлуулах үйл ажиллагааны хөтөлбөр юм. Хятадын Үйлдвэр Худалдааны Үндэсний Ерөнхий Газар 16-ны өдөр сэтгүүлчдийн тусгай хурал хийж, уг төлөвлөлтийн чухал агуулга, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тайлбарласан байна. Зах зээлийн аюулгүй, найдвартай орчин ахуйг бий болгохын тулд, дараачийн алхамд ахмадууд, насанд хүрээгүй хүмүүс, тариачдын хэрэглээний эрхийг хамгаалах ажлыг гол чухал асуудлын хувиар хяналтад авна гэж уг хурлаас онцолжээ.

2016 онд хэрэглээг цаашид нэмэгдүүлсэн явдал нь улс ардын аж ахуйн өсөлтийн тэргүүлэх хөдөлгүүр хүч болж, эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр нь 64.6 хувьд хүрчээ. Гэвч эдүгээ Хятад улсын хэрэглээний орчин ахуйн сайжрал болон ард иргэдийн хэрэглээний чадамжийн нэмэгдэл зохицолтой бус, хэрэглээний орчин ахуй таатай биш байгаа явдал нь хэрэглээний нөөц хүчийг боогдуулж байгаагийн хамгийн гол саад болж байна. Үүнтэй холбогдуулан, Хятадын Үйлдвэр Худалдааны Үндэсний Ерөнхий Газрынхан хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах явдлыг зах зээлийн хяналт удирдлагын гол чухал байранд тавина гэж илэрхийлжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе