|
|
||
2-р сарын 17-нд, ХОУР болон Шинэ Зеландын телевизийн 37-р суваг Шинэ Зеландын хамгийн том хот болох Окландад "Хятадын театр" нэвтрүүлгийг цацах тухай хамтын ажиллагааны гэрээнд үзэглэх ёслол боллоо. Тус гэрээний дагуу хоёр тал Шинэ Зеландын телевизийн 37-р сувгаар "Хятадын театр" нэвтрүүлгийг бэлтгэн цацах учир тус орны үзэгчид Хятадын телевизийн олон ангит киног англи хэлээр сонирхох боломж нээгдлээ. ХОУР-гийн дарга Ван Гэн нянь болон Шинэ Зеландын конгрессын гишүүн Чн Жянь нарын зэрэг зочид уг ёслолд оролцов.
ХОУР-гийн дарга Ван Гэн нянь илтгэлдээ, Шинэ Зеландын үзэгчид "Хятадын театр" нэвтрүүлгээр дамжуулан Хятадын телевизийн олон сайхан цуврал киног сонирхож, Хятад орон болон Хятадын ард иргэдийг улам сайн ойлгоно гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.
ХОУР өдгөө Монгол, Орос, Бразил гээд нийт 23 оны телевизийн салбартай "Хятадын театр" нэвтрүүлгийг цацах тухай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан буюу санамж бичигт гарын үсэг зурсан учир тус арга хэмжээ 5 тивийг хамарч, "Хятадын театр" нэвтрүүлэг нь Хятадын соёл болон дэлхийн олон орны харилцааны нэрийн хуудас болоод байгаа юм.
\Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |