• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төв банк тогтвортой, дундыг баримтлах валютын бодлого хэрэгжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2017-02-20 19:07:29

Хятадын Ардын банк саяхан 2016 оны сүүлчийн улирлын Хятадын валютын бодлогын хэрэгжилтийн тухай тайланг гаргав. Дараачийн шатанд тогтвортой, дундыг баримтлах валютын бодлого хэрэгжүүлж, зохицуулалтын зорилтод чанар, үр ашгийг нэмэгдүүлж, ханган нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтөд тохирохуйц дундыг баримтлах валют санхүүгийн орчин бүрдүүлнэ гэж тэмдэглэжээ.

Төв банкнаас гаргасан 2016 оны сүүлийн улирлын валютын бодлогын хэрэгжилтийн тайланд, "2016 он гарснаас хойш банкны системийн хөрвөх чадвар зүй зохистой бөгөөд хангалттай, валютын зээлийн болон нийгмийн хөрөнгө санхүүжилтийн цар хүрээ тогтвортой, түргэвтэр өсөн нэмэгдэж, хүүгийн норм бага хэмжээнд байсан бөгөөд юанийн багц валютуудтай харьцах ханш үндсэндээ тогтвортой байдлаа хадгалав. Юанийн ам.доллартой харьцах хоёр талт валютын ханшны уян хатан байдал улам эрчимжсэн" хэмээн дүгнэсэн байна.

Дараачийн шатанд тогтвортой, урагш ахих үзэл баримтлан, тогтвортой, дундыг баримтлах валютын бодлого хэрэгжүүлж, бүтцийн өөрчлөлтөд тохирохуйц дундыг баримталсан банк санхүүгийн орчин бүрдүүлнэ гэж Хятадын Төв банк мэдэгдлээ.

Энэ нь, ноднингийн оны эхнээс хэрэгжүүлсэн тогтвортой, харьцангуй чөлөөтэй валютын бодлого өдгөө "тогтвортой, төвийг баримтлах" бодлого болон өөрчлөгдөж, мөн сүүлийн үед төв банк зах зээлийг удирдан зохицуулах "аргаа өөрчлөн" хүүг нэмэгдүүлснээ зарласан арга барил нь валютын бодлогод өөрчлөлт бий болсныг харуулж байна гэж шинжээчид үзлээ.

Валютын бодлого өөрчлөгдсөн ба төв банкны сүүлийн үеийн иж бүрэн зохицуулалтууд ашгийн хүүгийн өсөлтийг удирдан дагуулж болох бөгөөд улмаар олон улсын хөрөнгийн урсгалаас бий болсон дарамтыг багасгахад тустай гэж мэргэжлийн хүмүүс тэмдэглэжээ. Хятадын банкны судлаач Зун Лян энэ тухай ингэж ярьж байна. зохих түвшинд хөтлөн дагуулж, зах зээлд мөнгөний хүү өсөж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь хөрөнгийн урсгалын дарамтыг намжаах юм. Ам.доллар хүүгээ нэмэх үе шатанд орсноор одоо мөнгөний хүүг хөтлөн өгсүүлж, энэ хоёрын хоорондын зөрүүг тэнцвэржүүлэн, зах зээлийн талаар олон нийтийн төсөөллийг өөрчлөх юм" гэж тэмдэглэжээ.

Валютын бодлогын чиг хандлагын талаар Төв банкны дэд ерөнхийлөгч И Ган хэлэхдээ: Валютын тогтвортой бодлогоо үргэлжлэн баримтлах боловч, чанга сул нь хэвийн байдалд байх болно гэлээ. Жүншинь үнэт цаасны тэргүүн эдийн засагч Чү Жяньфан: Валютын бодлогод зохих тохируулалт хийсэн хэдий ч чангарах хэмжээнд хүрээгүй, мөнгөний хүүг нэмэх замд ороогүй гэжээ.

Чү Жяньфан:"Тогтвортой, дундыг баримталсан мөнгөний бодлого нь урьдын тогтвортой мөртлөө харьцангуй сул байдалд өөрчлөлт гаргасан. Гэвч дундыг баримтлахаас бус харин чангарах байдалд орохгүй. Валютын бодлого өөрчлөгдөж, мөнгөний хүүг нэмэх мөчлөг үед орвол чухал талыг бодолцох ёстой. Жишээ нь эдийн засгийн өсөлт нэлээд их мөртлөө бага зэрэг инфляцийн байдал илэрч цаашид газар авах хандлагатай байх ёстой. Гэхдээ одоо илэрхий шинж тэмдэг гараагүй байна. Иймээс иймэрхүү дохио нь эдийн засаг хөөсрөх, банк санхүүгийн эрсдэлийг хяналтдаа авахын төлөө юм. Харин үндсэн байдалд мөнгөний хүүг нэмэх замд орсон гэсэн үг биш гэж бид үзэж байна" гэлээ.

Үүнээс гадна валютын бодлогын тайланд бүтцийн өөрчлөлтийг ахиулахыг онцлон дурдаж, энэ нь анхаарлын төвд буй зээлийн урсгалд ихээхэн нөлөө үзүүлэх болно гэжээ.

Хятадын банкны ахлах судлаач Зүн Лян илэрхийлэхдээ, "1-р сард их хэмжээгээр зээл олгосон болохоор бидэнд тохиромжтой хэмжээнд барих хэрэгтэй гэсэн дохио өгч байна. 2-рт, одоогийн зээл олгож буй цар хүрээнд үл хөдлөх хөрөнгө, засгийн газар болон том аж ахуйн нэгжүүдийг голлон хамарч байна. Цаашид зээлийн бүтцийн өөрчлөлтийг илүү эрчимжүүлж, зээлийн урсгалыг жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх ёстой юм."

Тайланд мөн цаашид санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлж, материалын үнэ инфляцад хэрхэн нөлөөлөхийг анхааралтай авахыг дурдсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе