• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И: Монгол улс 'нэг бүс нэг зам'-ын хамтын ажиллагааны чухал түнш

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-20 20:57:45

Хятадын гадаад хэргийн яамны сайд Ван И 20-нд Бээжин хотноо Монгол улсын гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтай хэлэлцээ хийсний дараа хамт сэтгүүлчидтэй уулзсан байна.

Хятадын "Нэг бүс нэг зам"-ын санаачилга болон Монголын "Талын зам" стратегийг уялдуулах ач холбогдлын тухай сэтгүүлчийн асуусан асуултад хариулах үед Ван И: Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга нь хамтдаа судлан, хамт байгуулан, хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу "Нэг бүс нэг зам" дагуу орнууд тэрчлэн холбогдох бүс нутагт хамтдаа хөгжихийг биелүүлэхийг ахиулах зорилготой юм. "Нэг бүс нэг зам" санаачилга нь өдгөө дэлхий дахинд хамгийн их сайшаагдаж буй олон улсын хамтын ажиллагааны үзэл баримтлал болж, нухацтай ахиж байна. Хятадын талын "Нэг бүс нэг зам" санаачилгыг хэрэгжүүлэх чухал нэг зам шугам бол олон улсын хөгжлийн стратеги хоорондын холболтыг ахиулж, түүнээс хамтын ажиллагааны шинэ салбарыг тэлж, хамтын ажиллагааны шинэ ирээдүйг нээж, харилцан ашигтай, хамт ашиг хүртэх явдал юм гэжээ.

Ван И: Хятад, Монгол хоёр тал нэгэнт нийтлэг ойлголтод хүрч, "Нэг бүс нэг зам" санаачилгыг Монголын "Талын зам" хөгжлийн стратегитай холбох тухай Засгийн газар хоорондын баримт бичигт эртхэн гарын үсэг зурах болно. Энэ нь Монгол улс 'Нэг бүс нэг зам' бүтээн байгуулалтын ахиц дахь хамтын ажиллагааны чухал түнш болохыг харуулах бөгөөд Хятад, Монголын хамтын ажиллагаа шинэ хэтийн төлөвтэй болж, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд тустай төдийгүй бүхий л бүс нутгийн хамтын ажиллагаанд ашигтай үйл хэрэг болох юм гэжээ.

Ван И: Хятад, Монгол, Орос бол чухал хөрш орнууд. Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь гурван орны ард түмний хамтын ашиг сонирхолд нийцнэ. Гурван тал Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилыг бүтээн байгуулах талаар нийтлэг ойлголтод хүрч, хөгжлийн хөтөлбөр гаргасан. Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгил "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Монгол, Оросын талтай хамт хичээж уг хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилыг найрамдал, хамтын ажиллагаа, хамт ашиг хүртэх чухал холбоос болгож гурван орны ард түмэнд үр ашиг хүртээж, бүс нутгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе