• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И: Хятад, Монголын харилцаа шинэ гараанаас дахин эхэлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-20 21:23:16

Хятадын гадаад хэргийн яамны сайд Ван И 20-нд Бээжин хотноо Монгол улсын гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой хэлэлцээ хийсний дараа хамт сэтгүүлчидтэй уулзсан байна.

Ван И: Хятад, Монгол хоёр орон бол чухал ойр хөрш. Хоёр тал Хятад Монголын харилцааг хөгжүүлэхийг дипломат бодлогынхоо чухал чиглэл болгодог. Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хөгжлийн сайн хандлагатай байж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм. Ноднин жил Хятад, Монголын харилцаанд ээдрээ гарсан. Үүний дараа Монголын тал цаг тухайд нь нааштай, үр ашигтай арга хэмжээ авч, Хятадын талд хариу өгсөн юм. Саяын хэлэлцээнд, Монголын тал Хятадын амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэхээ дахин нотолсон юм. Хятад, Монголын харилцаа шинэ гараанаас дахин эхэлж байна. Бид үүнд баяртай байна гэжээ.

Ван И: Бид дараагийн шатанд хоёр орны дээд давхаргын хэлхээ холбоо, олон салбарын бүтээлч хамтын ажиллагаа, мөн олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар саналаа гүнзгий солилцон олон шинэ нийтлэг ойлголтод хүрсэн.

Монголын тал нэг Хятадын бодлого баримтлахаа дахин нотолсныг Хятадын тал сайшааж байна. Хятад, Монголын харилцааны улс төрийн үндэс суурь, харилцан итгэлцлээ хамтдаа хамгаалах болно. Монголын удирдагч Хятадад ирж, "нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд форумд оролцохыг Хятадын тал сайшааж байна. Хоёр тал Хятад, Монголын уул уурхай, дэд бүтцээр харилцан холбох хамтын ажиллагааны комиссын 2 дахь хурлыг эртхэн хуралдуулж, Гадаад харилцааны яам хоорондын стратегийн яриа хэлцэл зэрэг хэлхээ холбооны зам сувгийн үйлдлийг үргэлжлэн хөгжүүлэхийг хоёр тал зөвшөөрсөн.

Монгол улсад одоо тулгарч буй эдийн засгийн хүндрэлд туслалцаа үзүүлэх, олон улсын банк санхүүгийн байгууллага Монгол улсад туслалцаа үзүүлэхийг дэмжихийн зэрэгцээ валютын своп гэрээг сунгах, Монгол улс уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох зэрэгт туслалцаа үзүүлэн, буцалтгүй тусламж, зээл олгох ажлыг түргэтгэх болно.

Хоёр тал "Монгол улс Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах, транзит тээвэр хийх хэлэлцээр"-ийг нэгэнт шалган баталсан, хоёр орны стратегийг уялдуулах, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах холбогдох бичиг баримтыг түргэн байгуулахыг зөвшөөрч, Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлаа эртхэн эхлүүлэхийг зөвшөөрсөн. Хятад улс үргэлжлэн транзит тээвэр, далайн гарц зэрэг салбарт Монгол улсад шаардлагатай тусламж үзүүлэх болно. Хоёр тал хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, уул уурхайг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулах зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууцны тохижуулалт, мал аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг ардын амьжиргааг сайжруулах шинэ салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна.

Хоёр тал хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэн хоёр орны найрсаг ардын сэтгэл, нийгмийн үндэс суурийг бэхжүүлэхийг зөвшөөрсөн. Монголын тал Хятад улсын иргэд виз авахад дөхөм үзүүлэх арга хэмжээ авахыг сайшааж байна. Монголын талтай хамт Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгил байгуулахыг ахиулж, бүс нутгийн энх тайван, хөгжлийн төлөө хамт хичээн зүтгэх болно. Монголын тал олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг Хятадын тал дэмжинэ. Хятад, Монголын харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийг замаар явна гэдэг итгэж байна гэжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе