• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сайн дурын багш нар сар шинийн цэнгүүн зохион байгуулав

CRI       (GMT+08:00) 2017-02-20 16:05:53

МУ-ын Их дээд, дунд сургуулиудад хятад хэл зааж байгаа БНХАУ-ын сайн дурын багш нар 2-р сарын 19-нд Улаанбаатар хотноо хуран цугларч сар шинийн цэнгүүн зохион байгуулжээ. Энэ цэнгүүнд БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Шин Хаймин, Соёлын зөвлөх Ли Вэй болон сайн дурын багш нар зэрэг нийт 150 гаруй хүн оролцсон байна. МУ-дахь Хятадын сайн дурын багш нарын ахлагч Линь Юйбао сар шинийн мэнд дэвшүүлэн МУ-д ажиллаж байгаа Хятадын сайн дурын багш нарын ажил амьдралыг танилцуулсаны дараа элчин сайд Шин Хаймин үг хэлж, сайн дурын багш нарт сар шинийн мэнд дэвшүүлсэн бөгөөд Хятад, Монгол хоёр орны соёлын солилцоонд хувь нэмэр оруулж яваа сайн дурын багш нарт талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

МУ-д одоо Хятадын 129 сайн дурын багш ажилаж байгаа бөгөөд түүний 100 нь нийслэл Улаанбаатар хотод, үлдсэн 29 нь хөдөө орон нутагт ажилаж байгаа юм байна.

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе