|
|
||
МУ-ын Улаанбаатар Их Сургуулийн хятад хэлний багш, хятад судлаач Х.Нандин-Эрдэнийн хятад хэлнээс орчуулсан Хятадын эртний уран зохиолын дөрвөн оргилын нэг болох "Улаан асрын зүүд" 30 бүлэгт хураангуй орчуулгын номын баяр саяхан МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвд боллоо. Тус арга хэмжээг МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт, Улаанбаатар Их Сургууль, Хятадын Соёлын төв хамтран зохион байгуулсан юм.
Номын баярт МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Хятадын талын захирал Жү Жүньли, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монголын талын захирал, МУ-ын СГЗ М.Чимэдцэеэ, МУ-ын СГЗ Ч.Дагвадорж, МУ-ын СГЗ Д.Цэдэв, Монголын орчуулгын төвийн тэргүүн Ж.Нэргүй, Улаанбаатар Их Сургуулийн дэд захирал С.Цолмон, МУБИС-ийн БоСС-ын захирал Г.Цогзолмаа, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч В.Батмаа, Отгонтэнгэр Их Сургуулийн Дорнодахин судлалын тэнхимийн эрхлэгч Номин, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн мэргэжилтэн Дэбо нарын зэрэг 60 гаруй хүн оролцож, мэргэжлийн зарим багш нар баяр хүргэж, үг хэлсэн юм.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |