|
|
||
2017 оны 2-р сарын 13-15-нд БНХАУ-ын Шанхай хотноо Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тэргүүтэй Монгол улсын уран бүтээлчид, Манжуур хотын дэд дарга Рэн Гүөфэн тэргүүтэй тус хотын захиргааныхан, Шанхай хотын Юй Цун-И захиралтай Жями компаний төлөөлөгчид гурав хоног хуралдсаны эцэст нийтлэг ойлголтод хүрч, "Дэлхийн Манжуур" төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол, Орос, Хятад гурван улс хил залгах Манжуур хот бол БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт, олон үндэстний өлгий болсон, эртний түүхт үзэсгэлэн төгөлдөр тал нутаг юм. Манжуур хотод зуны гурван сардаа 5-7 сая жуулчин ирдэг бөгөөд Манжуур хотын захиргаа тэдгээр жуулчдад мартагдашгүй сайхан дурсамж үлдээх урлагийн шоу тоглолт хийх замаар улам олон жуулчин татах санаачилга гаргасан нь энэ оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжихээр болоод байна.
Ч.Найдандорж найруулагч Монгол улсын 20 гаруй уран бүтээлчид болон Манжуурын театрын туслах жүжигчдээс бүрдсэн урлагийн цогц тоглолтыг өндөр хэмжээнд найруулан бэлдэж, тус тоглолтын хөгжмийг БНХАУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч Энхбаяр бичиж, Шанхай хотын Жями компанийнхан театрын тайз гэрлийн шийдлийг хамгийн орчин үеийн 4D, 5D технологийн дагуу тоноглон, Манжуур хотын захиргаа аялал жуулчлал эрхэлдэг компаниудаараа дамжуулан жуулчдад тасалбар борлуулах, уран сайханчдын виз, орон сууц, нийгмийн асуудлыг бүх талаар шийдвэрлэх үүрэг хүлээлээ.
Төслийг хэрэгжүүлж эхлэхдээ Манжуур хотод аялал жуулчлалын оргил үе болох зуны гурван сард шоу тоглолт хийх бөгөөд цаашдаа бусад улиралд Шанхай, Ханжөү, Гүйжөү, Сүжөү, Гуанжөү, Нанжин зэрэг БНХАУ-ын өмнөд нутгийн том хотуудад аялан тоглолт хийх юм байна. "Дэлхийн Манжуур" төслийн Хятадын талын төслийн удирдагчаар БНХАУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч, продюссер Энхбаяр, Монголын талын удирдагчаар Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж нар ажиллаж байна.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |