• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" байгуулалтын ахиц болон эхэн үеийн ололт амжилт баялаг болжээ

CRI       (GMT+08:00) 2017-02-21 15:41:31

21-ний өдөр Хятадын худалдааны яамны сайд Гао Хүчэн Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "нэг бүс нэг зам" байгуулалтын ахиц болон эхэн үеийн ололт амжилт баялаг байж, үр өгөөжийг нь дэлхий даяар хүртэж байна. Энэ нь энэхүү санаачилга асар их нөөц хүч, өргөн уудам хэтийн төлөвтэйг харуулж байна гэжээ.

2016 онд Хятадын бараа худалдааны импорт экспортын нийт хэмжээ 24 триллион 330 тэрбум юань хүрч, 2015 оныхоос 0.9 хувь буурсан байна. Гэвч Хятад улс болон "нэг бүс нэг зам" дагуу орнуудын эдийн засаг худалдааны харилцаа баярлууштай амжилт олсныг анхаарах ёстой. Гао Хүчэн танилцуулж эхлэхдээ, өнгөрсөн жил олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ буурай байгаа нөхцөлд "нэг бүс нэг зам"-ын байгуулалтын хамтын ажиллагаанд Хятад болон зам дагуу эргэн тойрны орнууд эдийн засгийн хамтын ажиллагаандаа баярлууштай амжилт олж, импорт экспортын нийт хэмжээ нь 6 триллион 300 тэрбум юаньд хүрч, 0.6 хувь нэмэгджээ. Үүнд экспорт 3 триллион 800 тэрбум юаньд хүрч 0.7 хувь, импорт 2 триллион 400 тэрбум юаньд хүрч 0.5 хувиар тус тус нэмэгдсэн гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе