• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Трампыг урих эсэх тухай мэтгэлцээн хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-21 15:36:52
Их Британийн Парламентын олон нийтийн сайтад өгсөн өргөдлийн дагуу Парламентын доод танхим 20-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг урьж төрийн айлчлал хийлгэх эсэх тухай асуудлаар мэтгэлцээн хийв. Их Британийн гадаад хэргийн яамны албаны хүн мөн өдөр хэлэхдээ, "зарим иргэд болон парламентын гишүүн эсэргүүцэж байгаа хэдий ч айлчлал товлосон ёсоор болно" гэв.

Парламент мэтгэлцээн хийх үеэр Лондонгийн хэдэн мянган иргэн парламентын давхар байшингийн гадна жагсаж, Трампын айлчлалыг эсэргүүцэж байлаа. Их Британийн бусад хотын иргэд ч жагсаал хийж, Трампын төрийн айлчлалыг цуцлахыг Парламентад уриалав.

Энэ оны 1-р сард Их Британийн ерөнхий сайд Тереза Мэри Мэй Америкт айлчлах үеэр, Их Британийн хатан хаан 2-р Элизабет энэ оны доод хагаст Трампыг төрийн айлчлал хийхийг урьсан бөгөөд Трамп урилгыг хүлээн авснаа мэдэгдсэн. Түүний дараахан Их Британийн 1 сая 850 мянга гаруй иргэн парламентын сайтад өгсөн өргөдөлд гарын үсэг зурж, урилгыг цуцлахыг уриалав. Түүнчлэн 300 мянган хүн өөр нэгэн өргөдөлд гарын үсэг зурж, Трампыг урих ёстой гэж уриалсан байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе