• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын дээд уулзалтын бэлтгэл ажил урагштай явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-21 17:06:30
Хятадын Худалдааны сайд Гао Хүчэн 21-нд, 5-р сард Бээжин хотноо зохиогдох "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын бэлтгэл ажил урагштай явагдаж байна. Худалдааны урсгалыг саадгүй болгох нь чуулга уулзалтын чухал сэдэв байж, орнуудын засгийн газрын албаны хүн болон салбарын зүтгэлтнүүд идэвхтэй нэрээ бүртгүүлж байна гэв.

Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Гао Хүчэн хэлэхдээ, уг чуулга уулзалт нь Хятад улс анх удаа "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг гол сэдвээ болгосон хамгийн дээд зэрэглэлийн олон улсын чуулга уулзалт байж, дэлхий болон бүс нутгийн эдийн засагт тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, амьдралын хүчин бүхий хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн даяаршлыг дэмжихэд чухал ач холбогдолтой гэв.

Худалдааны яамны тоо бүртгэлээр, 2016 онд Хятад улс болон "Нэг бүс нэг зам"-ын зам дагуух орнуудын импорт экспортын нийт хэмжээ 6 их наяд 300 тэрбум юаньд хүрч, 0.6 хувиар нэмэгдэв. Зам дагуух орнуудад хийсэн шууд хөрөнгө оруулалт 14 тэрбум 500 сая ам доллар байж, Хятадын гадаад дахь нийт хөрөнгө оруулалтын 8.5 хувийг эзлэв. Хятадын аж ахуйн нэгжүүд "Нэг бүс нэг зам"-ын зам дагуух 20 оронд эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 56 бүсийг байгуулж, нийт хөрөнгө оруулалт 18 тэрбум 500 сая ам.долларыг давсан бөгөөд тухайн орнуудад 1 тэрбум 100 сая ам.долларын татвар хураамж болон 180 мянган ажлын байрыг буй болгосон гэв. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе