• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хамтарсан цэргийн сургуулилт хийхийг БНАСАУ зэмлэн буруушаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-22 11:23:01

21-нд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын "Родон Симун" сонинд өгүүлэл нийтэлж, 3-р сард болох гэж буй БНСУ, АНУ-ын хамтарсан сургуулилт нь Хойд Солонгосын цөмийн эсрэг түрэмгий дайны шинжтэй цэргийн сургуулилт юм хэмээн буруушаажээ.

Өгүүлэлд тэмдэглэхдээ, энэ онд зохиогдох "Key Resolve", "Foal Eagle" хамтарсан цэргийн сургуулилт нь өргөн хүрээнд болж, АНУ-ын В-52, В-1В, В-2 зэрэг стратегийн бөмбөгдөгч флот, F-22, F-35 үл үзэгдэгч сөнөөгч онгоц болон "Карл Винсон" цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээсэн хөлөг онгоц оролцох гэж байна. Хамтарсан сургуулилт нь Солонгосын хойг, бүс нутгийн байдлыг хурцатгахын зэрэгцээ дайны байдалд оруулах хурцадмал байдлыг бий болгох эрсдэлтэй юм гэжээ.

Энэ удаагийн цэргийн сургуулилтад "4D байлдааны төлөвлөгөө", "THAAD" пуужингийн эсрэг системийг туршин хэрэглэх гэж буй нь Солонгосын хойг, хөрш орнуудын аюулгүй байдалд заналхийлэл учруулан, талуудын хүчтэй шүүмжлэлд өртөж байна гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе