|
|
||
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 23-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Италийн ерөнхийлөгч Сергио Маттареллатай уулзжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс Италитай хэлхээ холбоогоо чангатгаж, итгэлцлээ бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг голлон хөгжүүлж, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөн, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн тухай зохицуулалтаа нэмэгдүүлэн, хоёр орны харилцааг шинэ амжилтад хүргэж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулахад бэлэн байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс Италитай хөгжлийн стратегиа гүнзгий уялдуулж, дунд урт хугацааны хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийг сайтар хийж, хоёр талын худалдааны хөрөнгө оруулалтыг тогтвортой тэнцвэртэй хөгжүүлж, инновацийн бодлого харилцаа болон үйлдвэрлэл судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг эрчимжүүлж, гуравдагч талын зах зээл хоорондын хамтын ажиллагааг өргөтгөж, гадаадад сурах оюутан, дадлагын оюутан солилцох цар хэмжээг тэлэхэд бэлэн байна. Европын холбоо "Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх протокол "-д амласан амлалтаа бүрэн туйлбартай хэрэгжүүлэхэд Итали улс идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад Европын харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Сергио Маттарелла хэлэхдээ, Итали улс Хятад улстай дээд давхаргын хэлхээ холбоог чангатгаж, шинэ эдийн засгийн хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаан технологи, байгаль орчныг хамгаалах, инноваци зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцан хөрөнгө оруулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг 2020 онд Итали, Хятадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр шинэ түвшинд хүргэхэд бэлэн байна. Европын холбоо болон Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхэд Итали идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |