|
|
||
Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал асан Паскал Лами 23-ны өдөр Жакартад хэлэхдээ, даяаршил өдгөө олон зүйлийн асуудал, өрсөлдөөн сорилттой тулгарч байна. Хятад улсын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга даяаршлыг ирээдүйн хөдөлгөх хүч болно гэжээ.
Тэрээр мөн өдөр Жакартад болсон "даяарших уу дахин даяарших уу" хэмээх олон нийтийн лекцэд оролцон, "Нэг бүс нэг зам" санаачилга оюун ухааны төрсөн юм. Хятад улс энэ санаачилгаар дамжин нэг бүс нэг зам дагуу улс орны дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй нь олон улс орны тулгамдсан шаардлага учраас идэвхтэй дэмжлэг авч байгаа юм гэжээ.
Лами: Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэх нь дэлхийн худалдааг хөгжүүлэхэд тустай. "Нэг бүс нэг зам" санаачилга түүний дагуу улс орны дэд бүтцийн байгуулалтыг сайжруулсан болохоор Хятад улс олон улсын талархлыг хүлээсэн юм гэжээ.
Тэрээр: Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш нээлтийн алхмаа түргэтгэж буйг би харлаа. Зарим улс орон худалдааны ивээх үзэл баримталж буй цаг мөчид Хятад улс дэлхийн худалдааны тогтвортой хүчин болох боломжтой гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |