• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын 12 дахь удаагийн байнгын хорооны 26-р хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-25 15:53:16

24-ны үдээс хойш АИХ-ын ордноо, БХАТИХ-ын 12 дахь удаагийн байнгын хорооны 26-р хурал өндөрлөв. Энэ удаагийн хурлаар Улаан загалмайн нийгэмлэгийн хуульд өөрчлөлт оруулсан шинэ төсөл, аж ахуйн нэгжийн ашгийн татварын хуульд өөрчлөлт оруулах тухай шийдвэр болон холбогдох албаны хариуцлагатай хүмүүсийг тохоон томилсныг санал хураан баталжээ. БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян хурлыг даргалан илтгэл тавилаа.

Жан Дэжян, эх орны эдийн засаг нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлага, мөн Улаан загалмайн нийгэмлэгийн салбарт тулгарч байгаа шинэ асуудлуудад чиглүүлэн, байнгын хорооны зүгээс гурван удаа хурал зохион явуулж, Улаан загалмайн нийгэмлэгийн хуульд иж бүрэн өөрчлөлт оруулан, тус нийгэмлэгийн үүрэг хариуцлагыг улам тодорхой болгож, хяналт удирдлагыг эрчимжүүлсэн бөгөөд бас хуулийн хариуцлагын тухай тусгай заалтыг оруулж, тус нийгэмлэгийн ажил үүргээ ёс төртэй биелүүлэн, олон нийтийн дунд нэр хүндээ дээшлүүлж, эрүүлээр хөгжүүлэх явдлыг хуулиар баталгаажууллаа гэжээ.

Жан Дэжян: энэ удаагийн хурлаар мөн аж ахуйн нэгжийн ашгийн татварын хуульд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг хянан хэлэлцэж баталлаа. Аж ахуйн нэгжүүдийн буяны хандив өргөхийг дэмжих зорилгоор 2016 оны 3-р сард БХАТИХ-ын 12 дахь удаагийн байнгын хорооны 14-р хурлаар баталсан "буяны хандивын хууль"-д буяны хандивын мөнгийг татвараас чөлөөлөх бодлого тогтоосон юм. Энэ удаагийн хурлаас гаргасан аж ахуйн нэгжийн ашгийн татварын хуульд өөрчлөлт оруулах тухай шийдвэр нь мөн дээр дурдсан буяны хандивын мөнгөний татварыг хөнгөлөх агуулгатай холбоотой юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе