• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хот тохижилтыг сайн хийж өвлийн олимпийн наадамд сайтар бэлтгэх хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-25 15:45:32
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Бээжинд ажиллахдаа цохон тэмдэглэхдээ, Бээжингийн хот тохижилт болон Бээжингийн өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажил бол Бээжин хотын одоогийн болон ирээдүйн хоёр том үүрэг болно. Намын төв хорооны зохицуулалтыг нухацтай хэрэгжүүлж, шилдэг стандартаар ажиллаж, чөлөөтэй сэтгэж, сэтгэмжээ тэлж, ажил хэрэгч байж, хүндрэлтэй асуудлыг зохицуулах, үйлдвэрлэл, амьдрал, экологи хамгаалалтыг нэгдэлтэй бодолцож, засаглалын чадвараа дээшлүүлэн хот тохижилтыг сайн зохион байгуулж, шилдэг өвлийн олимп байгуулах зорилтыг тавин бэлтгэл ажлаа хийж, нийслэлийн хөгжлийн нэн сайн сайхан ирээдүйг цогцлон байгуулахын төлөө хүчин зүтгэх хэрэгтэй гэжээ.

2-р сарын 23,24-ны өдөр Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли, Бээжин хотын нарийн бичгийн дарга Гө Жиньлүн, хотын дарга Цай Чигийн хамт Бээжин хотын хот тохижилтын ажил болон өвлийн олимпийн бэлтгэл ажилтай танилцлаа.

23-нд Ши Жиньпин Бээжингийн шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Бээжингийн шинэ нисэх онгоцны буудал Бээжин хотын өмнөд хэсэг байрлаж, жилд давхардсан тоогоор 10 сая зорчигч тээвэрлэж, 880 мянган нисэх онгоц хөөрч газардах хүчин чадалтай юм. 2014 онд барилгын ажил эхэлсэн бөгөөд 2019 онд ашиглалтад оруулах юм. Ши Жиньпин 24-нд У Кэсүны биеийн тамирын төв, нийслэлийн спортын ордон, Бээжингийн дэд төвийн засаг захиргааны бүс болон их татмал голын цэцэрлэгт хүрээлэнтэй танилцжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе