• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын үйлчилгээний худалдааны нийт хэмжээ анх удаа 5 их наяд юанийг давжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-25 16:56:50

2016 онд Хятад улсын үйлчилгээний худалдааны нийт хэмжээ анх удаа 5 их наяд юанийг давж, олон улс дахь 2 дахь байр сууриа үргэлжлэн хадгалсан бол Америк нь Хятад улсын үйлчилгээний худалдааны алдагдлын хамгийн том эх үүсвэр орон болсон тухай 24-нд Хятадын Худалдааны яамнаас сурвалжлагч мэдээллээ.

Худалдааны яамны тоо баримтын дагуу, өнгөрсөн жил Хятад улсын үйлчилгээний худалдааны импорт экспортын нийт хэмжээ нь 5 их наяд 250 тэрбум юаньд хүрч, 14.2 хувиар нэмэгдсэн бол уг салбарын гадаад худалдаанд эзлэх хувийн жин нь 18 хувьд хүрч, 2015 оныхоос 2 нэгж илүү үзүүлэлт гарчээ.

Зах зээлийн хувьд, Хятад улсын дотор газрын Хонконгтой хийсэн үйлчилгээний худалдааны нийт хэмжээ нь 200 тэрбум ам.доллар, нэг бүс нэг зам дагуух орнуудтай хийсэн үйлчилгээний худалдааны импорт экспортын нийт хэмжээ 122 тэрбум 200 сая ам доллар, Америктай хийсэн хэмжээ нь 100 тэрбум ам.долларыг давсан ч тус орон нь Хятадын үйлчилгээний худалдааны алдагдлын хамгийн том эх үүсвэр орон болж, алдагдлын хэмжээ нь 52 тэрбум 300 сая ам долларт хүрчээ. Харин бүтцийн хувьд, өндөр нэмүү өртөг бүхий үйлчилгээний экспортын өсөлт нь зар рекламын үйлчилгээ 47%, засвар үйлчилгээ 48%, банк санхүүгийн үйлчилгээ 50%-д тус тус хүрчээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе