• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗО "нэг хонгил нэг нуруу" хил дамнасан жуулчлалын шинэ байдлыг бий болгож байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-26 17:09:15

ӨМӨЗО нь Орос болон Монгол улстай ойр байх газар зүйн маш давуу талтай бөгөөд аялал жуулчлал, гадаад харилцааны солилцооны ажлын талаар Хятадад тэргүүн байранд орж байдаг.

Сүүлийн өдрүүдэд, ӨМӨЗО-ны олон газарт аялал жуулчлалын хөгжлийн бага хурлыг зохион явуулж, Өвөр монголын аялал жуулчлал ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг төлөвлөжээ. Түүнчлэн ӨМӨЗО нь "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөрийг албан ёсоор боловсруулж, "нэг хонгил нэг нуруу" хил дамнасан жуулчлалын шинэ байдлыг бий болгох гэж байна.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, Өвөр монголын аялал жуулчлалын салбар гадаадад нээлттэй байлгахаа байнга дээшлүүлэх бөгөөд Хятад, Орос, Монгол гурван орны таван газарт аялал жуулчлалын нэгдсэн холбооны үйл ажиллагааг бий болгож, Оросын Красноярскийн хязгаар, Новосибирск мужид ажлын зөвшилцлийн механизм байгуулна. Мөн Цайны зам дагуух Хятадын муж, орон Орос болон Монголтой гурван орны "түмэн газрын цайны зам" жуулчлалын нэгдсэн холбоог байгуулна. Бас гурван орны хүүхэд залуучуудын зуны лагерь, гурван орны авто машины аялал зэрэг хил дамнасан жуулчлалын арга хэмжээг зохион явуулах юм байна.

Үүний зэрэгцээ "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, ӨМӨЗО давхацсан тоогоор дотоод гадаадын нийт 34 мянга гаруй жуулчдыг хүлээн авах нь "11-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанаас 2.1 дахин илүү байж, жилд 12.4 хувийн өсөлттэй байх болно.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе