• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мэдлэгт суурилсан банк болгон бүтээн байгуулна

CRI       (GMT+08:00) 2017-02-27 10:16:26

БРИКС-ийн орнуудын Шинэ хөгжлийн банкны дэд захирал Жу Шянь саяхан Шямэнь хотод зохиогдсон 2017 оны Шинжлэх ухаан технологи ба банк санхүүгийн олон улсын дээд хэмжээний хуралд оролцохдоо, "бид мэдлэгт суурилсан банк болгон бүтээн байгуулж, шинийг бүтээсэн амжилттай арга туршлагаа түгээн, нэн олон төсөлд хөрөнгийн дэмжлэг үзүүлж, мэдлэгээ хуваалцах болно" гэжээ.

Жу Шянь, хөгжиж буй орнуудын эдийн засгийн цогцын дэлхийн эдийн засагт эзлэх хэмжээ өдгөө 35 хувиас давж, дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан. Гэвч түүний уламжлалт олон улсын банк санхүүгийн засаглал дахь үг хэлэх эрх бүрэн гүйцэд тусгалаа олж чадахгүй байна. Хөгжиж буй орнуудад жил бүр триллион ам.долларын цар хэмжээ бүхий дэд бүтцийн хөрөнгө оруулалтын нөхөх орон зай хүлээгдэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн бүтцийг чанаржуулах, шинэ эрчим хүчний хэрэглээнд дэмжлэг шаардагдаж байна. Энэ нь Шинэ хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг шинэ олон талт банк санхүүгийн байгууллагын чухал үүрэг гэв.

"Хятад улс дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт гүн зузаан шинжлэх ухаан технологийн шинийг бүтээх арга туршлага хуримтлуулсан. Хамтран ажиллах, шилжүүлэх, хамтдаа эдэлснээр өргөн олон хөгжиж буй орнуудад ашиг тус хүртээж, түүнчлэн бусад бүс нутгийн үйлдвэрлэлийг чанаржуулах, нүүрстөрөгч багатай хөгжлийн хэлбэрт дэвшихэд чухал түлхэц хүч олгож болох юм" гэж тэрбээр үзсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе