• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжаанаас Европ, Төв Ази чиглэлд тээврийн шинэ төмөр зам нээлээ

CRI       (GMT+08:00) 2017-02-27 15:41:45

Автомашин, бэлэн хувцас, өргөн хэрэглээний бараа ачсан 30 вагонтой X9801дугаарт бараа тээврийн галт тэрэг саяхан Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний Үрэмчийн вокзал төвөөс хөдөлж, баруун тийшээ Казахстаны Алма-Атаг зорилоо.

X9801 дугаарт бараа тээврийн галт тэрэг Хоргос боомтоор хил гарах юм. Энэ нь Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний Үрэмчийн төв вокзалыг ашиглалтад оруулснаар хойш Хоргос боомтоор хилээр гарч баруун тийш аялах анхны олон улсын тээврийн галт тэрэг болсон юм. X9801дугаарт бараа тээврийн галт тэрэг бараг 30 цаг орчим аялаад Алма-Атад хүрэх бөгөөд өмнөх аяллын цагийг 10 цагаар богиносгосон нь тээврийн үр ашгийг ихээхэн нэмэгдүүлж чадах юм.

Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний Үрэмчийн төв вокзал ашиглалтад орсноос хойш баруун зүгт аялах галт тэрэгнүүд Алаг уулын амны боомтоор хилээр гарч, голчлон Казахстан, Узбекистан, Киргиз зэрэг төв Азийн орнууд, ОХУ, Польш, Герман зэрэг төв, зүүн Европын орнуудад хүрч байлаа. Алаг уулын амны боомтоор хилээр гарахтай харьцуулбал Хоргосын боомтоор гарч баруун тийш аялах аяллын зам баруун Ази, өмнөд Европын орнуудыг илүү хамарч, Алаг уулын амны боомтоор дамжих төмөр замын хамт гаалиар нэвтрэх олон гарцтай, олон төлөвжүүлэлттэй баруун тийш аялах галт тэрэгний хос замтай тээврийн нөхцлийг бүрдүүллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе