• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жин Ганшань ядуурлаас гарснаа мэдэгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-27 11:19:13

Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Ядуурлыг буруулах хөгжлийн удирдлагын хэсгийнхэн үнэлгээ хийж, Жянши мужийн захиргаа батлан зөвшөөрснөөр, Жянши мужийн Жин Ганшань хот ядуурлаас ангижирснаа нийт Хятадын хэмжээнд албан ёсоор мэдэгдлээ.

2016 оны 4-р сард, Хятад улс "Ядуурлаас гарах механизмыг бий болгох тухай санал"-ыг нийтэлж, ядуу шянь ядуурлаас гарахад ядуурал бий болж буй хэмжээгээр гол хэмжүүр болгож, зарчмын хувьд ядуу шяний ядуурлын хэмжээг 2 хувиас доош түвшинд хүргэх хэрэгтэй гэж тодорхой заажээ. 2016 оны эцсийн байдлаар, Жин Ган шань хотын ядуурал бий болж буй хэмжээ нь буурч 1.6 хувь болсноор, уг шянь нь Хятад улсын хэмжээнд ядуурлаас гарах механизмыг бий болгосноос хойш ядуурлаас гарсан анхны шянь болов.

Сурвалжлагчийн мэдээлснээр, ядуурлаас гарах явцдаа, Жин Ганшань хотынхон оновчтой байхыг тэргүүн чухал байранд тавьж, аж үйлдвэр, тав тухтай орон сууц, аюулгүй байдал, дэд бүтэц зэрэг 4 гол талыг хатуу барьж, "хүч чадалтай" нь "тусалж",айл өрх болгон амьдралаа өөд нь татах аж ахуйн нэгжтэй болж, "амьдарч чадахгүй"-г нь "туслан дагуулж",хүн бүрийг орлоготой болгож, "тусалж чадахгүй"-г нь "баталгаанд хамруулж",хүн болгоныг амьдралын наад захын баталгаатай болгож, "орон сууцгүй"-д нь гэр байшин барьж өгч, айл өрх болгоныг ая тухтай орон сууцтай болгожээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе