• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн бүсчилсэн шинж тэмдэг тодорхой болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-27 16:10:23

Хятадын эдийн засгийн бүс нутгийн хоорондын ялгаа ил тод болж байгаа учраас бүс нутгийн зохицонгуй хөгжилд тус дөхөм үзүүлэх явдал үүрдийн чухал томоохон үүрэг болоод байна. 26-ны өдөр, "Хятадын бүс нутгийн эдийн засаг 50" чуулга уулзалтын байгуулагдах их хурал жич анхны симпозиум Бээжин хотноо болов. Эдүгээ, эдийн засгийн бүсчилсэн шинж тэмдэг өдөр ирэх тусмаа тодорч, төв баруун зүгийн нутгуудийн хөгжлийн зангилаа нь үзэл ойлголтын шинэчлэлийг тэргүүлэхийн зэрэгцээ, интернетийн эдийн засгийг багтаасан шинэ хэлбэрийн эдийн засгийн төрх байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж уг чуулга уулзалтад оролцсон мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

Эдүгээ, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн талаар Хятад улс "4 том хэсэгчилэл", "3 тулгуур зурвас"-ын багц стратегийг нэгдэлтэй төлөвлөн хэрэгжүүлж, бүс нутгийн зохицонгуй хөгжилд аятай сайхан чиглэл хандлага илэрч байна. "4 том хэсэгчилэл" гэдэг нь баруун нутаг, зүүн хойд нутаг, зүүн нутаг болон төв нутгийг дорвитой хөгжүүлэх явдал бөгөөд "3 тулгуур зурвас" гэдэг нь "Нэг бүс нэг зам", Бээжин-Тяньжинь-Хуэй 3 нутгийн зохицонгуй хөгжил, Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг хэлж байгаа юм. Хөгжил, Өөрчлөлтийн Үндэсний Хорооны дэд нарийн бичгийн дарга Фань Хэншань: эдүгээ орон нутгийн эдийн засгийн саланги шинж тэмдэг өдөр ирэх тусмаа тодорч байна гэлээ.

Фань Хэншань: "Улс ардын аж ахуйн ерөнхий байдал хурдаа сааруулах явцад тогтворжих чиглэлээр, тогтворжих явцдаа сайжрах хандлага илэрч, орон нутгийн эдийн засгийн саланги шинж тэмдэг тодорхой болж байна. Энэхүү байдал нь 4 том бүсчлэл хооронд илэрч буй бөгөөд том бүсүүдийн дотоодод ч илэрч, 4 том бүсийн хязгаарлалаас давж, өмнөд умардын зөрөөг харуулснаараа онцлог юм. Энэ нь бүсчлэл бүхнийг хамарсан шинжтэй, уламжлалыг давсан онцлогтойг харуулж буй. Үүний зэрэгцээ, орон нутгуудийн хооронд эдийн засгийн хөгжлийн зөрөө газар авах хандлагатай буйг харууллаа" гэжээ.

Олон талын хүчин зүйлийн нөлөөгөөр, бүс нутгийн хөгжил гүн давхаргын зөрчил, асуудалд тулгарч байна. Ялангуяа бүс нутгийн эдийн засгийн саланги шинж байдал тодорч, эдийн засгийн бүтэц, шинэ хуучин хөдөлгүүрийн шилжилт тэнцвэртэй биш, интеграцчилал нэлээд удаан, хэсэг нутагт хөгжил хүндрэлтэй байдалд байсаар байгаа тул, бүс нутгийн хөгжилд тулгарч буй өрсөлдөөн сорилт мөн их байсаар байна. Хятадын Төрийн Зөвлөлийн зөвлөх, Хөгжил, Өөрчлөлтийн Үндэсний Хорооны дэд дарга асан Шюй Шяньпин: бүс нутгийн хөгжлийн өндөрлөг нь зүүн нутагт, хотгор нь төв баруун нутагт буй болохоор, төв баруун нутгийн хөгжлийн зангилаа нь үзэл ойлголтын шинэчлэлийг тэргүүлэн хөтлөх явдал болно гэлээ.

Төв баруун бүс нутгийн тухайд одоогийн хамгийн чухал нь юуны өмнө үзэл ойлголтод шинэчлэл хийх явдал болно. Зүүн бүс нутагтай харьцуулбал, баруун бүс нутгийн зарим газарт уламжлалт үзэл ойлголтоор, хуучин арга хэлбэрээр инновацийг хөгжүүлж байна. Жишээлбэл том аж ахуйн нэгжийн том төслийг хараахаас биш, жижиг дунд аж ахуйн нэгжийг хүндэтгэхгүй, техникийн нээлт болон боловсон хүчний нээлтэд хөрөнгө оруулалт бага хийж, боловсон хүчнийг сайшаан дэмжих явдал дутагдаж байна.

Өдгөө, шинэ эдийн засаг нь баруун зүгийн бага бус нутгийнхан зүүн бүс нутгийн хөгжлийг даган хөгжих аз тохиол болж байна.Үүнд шинэ техник, шинэ аж үйлдвэр, шинэ төлөв байдал, шинэ хэлбэр багтаж байна. Хөгжил, Өөрчлөлтийн Үндэсний Хорооны дэд нарийн бичгийн дарга Фань Хэншань хэлэхдээ, шинэ эх баялаг, шинэ орчин ахуйн нөхцөл байдалд, одоогийн байгаа сууриасаа гарч хөгжлийг биелүүлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Интегралчлалын зах зээл, нээлттэй эдийн засаг, хамтаар ашиглаж буй шинэ хэлбэрийн техник зэргийг бүрэн ашиглах нь эдийн засгийн бүтцээс гарч, шинэ эдийн засгийн шинэ байдлыг бий болгож болох юм. Сүүлийн жилүүдэд, Хубэй, Аньхүй, Жянши, Чүнчин, Гүйжөү зэрэг төв баруун бүсийн бүс нутаг шинэ хэлбэрийн эдийн засгийн байдал, аж үйлдвэрийн хөгжил нь хөгжсөн зүүн бүс нутагтай үндсэндээ адил хөгжлийн төвшинд байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе