• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын чөлөөт худалдааны бүсийн дүрмийн зохицуулалтыг хурдасгана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-27 09:44:09

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадын \Хайнань\ өөрчлөлт хөгжлийн судалгааны хүрээлэнгийн дарга Чи Фулинь 26-ны өдөр хэлэхдээ, эдийн засгийн даяаршил тоонолжин замын эрэгт байгаа энэ үед Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын стратегийн үндсэн дээр чөлөөт худалдааг гол болгосон нээлттэй байх хэлбэрийг дэмжиж, Нэг бүс нэг зам"-ын чөлөөт худалдааны бүсийн дүрмийн зохицуулалтыг хурдасгах хэрэгтэй гэжээ.

Чи Фулинь 26-ны өдөр Хятадын \Хайнань\ өөрчлөлт хөгжлийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан "Эдийн засгийн даяаршлын тоонолжин зам дах Хятадын сонголт" чуулга уулзалтад ингэж хэлсэн юм.

Тэрээр бас хэлэхдээ, ирээдүйд татвар, банк санхүү, төрийн өмчийн аж ахуйн нэгж, өмчийн эрх зэрэг талын өөрчлөлтийг эрчимжүүлж, эдийн засгийн өөрчлөлтийн асар их өсөлтийн нөөцийг чөлөөлж, Хятадын ирээдүйн эдийн засгийн өсөлтөд дэмжлэг өгөх хэрэгтэй гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе