|
|
||
Хятадын үнэт цаасны хяналтын хорооны дарга Лю Шиюй Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, 2016 оны байдлаар Хятадын хөрөнгийн зах зээл тогтвортой байсан, энэ онд хяналтын ажлыг тэргүүн байранд тавьж, зах зээлийг зөрчсөн үйлдлийг хатуу шалгах болно гэсэн юм.
Ойрд хяналт удирдлагын байгууллагууд хөрөнгийн зах зээлд хяналт тавих дохио өгсөөр байна. Хятадын үнэт цаасны хяналтын хорооны дарга Лю Шиюй ч энэхүү үзэл баримтлалыг дахин нотолсон юм. Тэрээр, 2016 оны хөрөнгийн зах зээлийг "тогтвортой, хатуу чанга, урагштай" гэсэн гурван үгээр зүйрлэж болохоор юм" гэсэн юм. "Миний бие энэ ажлыг хүлээж авах үедээ 2016 оны зах зээлийг тогтвортой байгаасай гэж хүсдэг байсан. Одоо 2016 оноо эргэн харахад энэ хүсэл минь биелсэн. Ерөнхийд нь авч үзвэл Нэгдүгээрт, бодлогын урьдчилсан төлөвлөгөө, Хоёрдугаарт, зах зээлийн үйл ажиллагаа, Гуравдугаарт, өөрчлөлтийн алхам тогтвортой байна".
Тэрээр хэлэхдээ, хөрөнгийн зах зээл урт хугацаагаар хөгжихийг хүсвэл, эрхбиш шинэ компанийг оруулж ирэх хэрэгтэй, ингэснээр зах зээлийн гүйлгээг нэмэгдүүлж, нэмэгдэл хөрөнггийг татан ашиглаж, хөрөнгө оруулалтын үнэ өртөг нэмэгдэж, нийт нийгмийн итгэлийг нэмэгдүүлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Хятад улс бол хөгжиж буй том орон, шинэчлэлтээр хөдөлгөгч хүч болгох стратеги хэрэгжихийн хэрээр, улам олон аж ахуйн нэгж зах зээлд орохыг эрмэлзэх болно. Энэ нь сайн явдал төдийгүй Хятадын эдийн засгийн хөдөлгөгч хүчний илрэл мөртөө Хятадын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн амьд эх үүсвэр болно" гэжээ.
Өнгөрсөн жилээс хуулийн дагуу, хатуу мөртөө бүх талаар хянаж удирдах сэтгэмж хөрөнгийн зах зээлийн өөрчлөлтийн бүх талд тууштай хэрэгжив. Хэвлэлийн бага хурал дээр, Лю Шиюй дахинтаа цохон тэмдэглэхдээ, Үнэт цаасны хяналтын хорооны тэргүүн чухал үүрэг бол хянаж удирдах явдал юм. Хянаж удирдсанаар нээлттэй, шударга, төр ёсны зах зээлийн эмх журмыг хамгаалж чадна. Энэхүү "гурван зарчим" байхгүй бол хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалахын аргагүй юм. Энэхүү "гурван зарчим"-ыг баримталсан зах зээлийн эмх журам байхгүй бол дунд бага хөрөнгө оруулагчдын хууль ёсны ашиг сонирхлыг үр ашигтайгаар хамгаалж чадахгүй юм гэжээ.
Үнэт цаасны хяналтын хороо энэ удаад байр сууриа төв байдлаар илэрхийлсний хариуд зах зээлийнхэн эерэгээр хандаж байна. Хөрөнгийн зах зээлд Үнэт цаасны хяналтын хороо хичээнгүйлэн хандаж байхын зэрэгцээ төрөл бүрийн арга барилаар дамжин хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байна гэж тухайн салбарынхан үзэцгээж байна. Шэнь Инь Ван Гүө үнэт цаасны судалгааны газрын судлаач Гүй Хао-мин: "Уг хурлаас Үнэт цаасны хяналтын хорооны 2017 оны ажлын ерөнхий санааг мэдэж болно. Лю Ши юй хуралд "салхи намжин давалгаа намдвал завь аялахад сайн" гэж ярьсан. Өөрөөр хэлбэл зах зээл хөгжихөд заавал тогтвортой орчин байх шаардлагатай гэсэн үг. Энэ бол энэ оны хөрөнгийн зах зээлийн эргэлтийн үндсэн хэм хэмжээ бөгөөд Төв хорооны эдийн засгийн ажлын хурлын зориг санаатай нэгдэлтэй юм. Хувьцааны гаргалтыг сайтар хийж, зах зээлд тасралтгүй амьжиргааны хүч сэлбэн, амьд булгийн ус мэт хангаж, хөрөнгийн зах зээлийг тогтвортой, эмх цэгцтэй хөгжүүлэх ёстой. Энэ нь энэ оны хөрөнгийн зах зээлийн ерөнхий төлөв гэж хэлж болно. Хуралд бас бусад талын мэдээллийг уламжилсан. Ерөнхийд нь авч үзвэл энэ оны хөрөнгийн зах зээлд бүдүүвч замын зураг гаргав. Ингэсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг тогтвортой байлгахад тустай, хөрөнгийн зах зээл тогтвортой эмх цэгцтэй хөгжихөд сайн бодлогын орчны суурийг тавилаа" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |