• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хамтын ажиллагааны механизмын дээд хэмжээний уулзалт болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-27 17:35:38

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 27-нд Бээжин хотноо Сингапурын ерөнхий сайдын орлогч Тео Чи Хеан/Teo Chee Hean/-тай уулзаж, Хятад, Сингапурын хоёр талт хамтын ажиллагааны нэгдсэн комиссын 13 дахь уулзалт, Сүжөү-гийн аж үйлдвэрийн паркийн хамтран зохицуулах зомиссын 18 дахь уулзалт, Тяньжины экологийн хотын хамтран зохицуулах комисын 9 дэх уулзалт, Хятад, Сингапурын стратегийн дэд бүтцээр харилцан холбогдох төслийн хамтран зохицуулах комиссын 1 дэх уулзалтад оролцов.

Уулзалтын үеэр Жан Гаоли хэлэхдээ, Ши Жиньпин дарга 2015 оны 11-р сард Сингапур улсад төрийн айлчлал хийсэн хугацаанд, цаг үетэй зэрэгцэн урагшлан бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хоёр тал тогтоож, хоёр талын харилцааг шинэ өндөрлөгт хүргэн ахиулсан. Ши Жиньпин дарга "Их 20"-ын удирдагчдын Ханжөү-гийн уулзалт оролцсон үе болон Ли Кэчян ерөнхий сайд Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалтын үеэр ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг-дтэй уулзсан бөгөөд хоёр орны удирдагчид Хятад, Сингапурын харилцааны цаашдын хөгжлийн талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хятад, Сингапурын харилцааг хөгжүүлэхийг Хятад улс чухалд үзэж байгаа бөгөөд Сингапурын талтай хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлэн, улс төрийн харилцан итгэлцлээ бататган, стратегийн холбоог хөгжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр талын харилцааг цаашид улам ихээр хөгжүүлэхийг хүсэж байна гэлээ.

Хурлын дараа Жан Гаоли болон Тео Чи Хеан хамтдаа шинжлэх ухаан технологи, оюуны өмч, мэдээлэл холбоо, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе