• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ийм "Lotte"-ийг хүлээж авахгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-28 11:39:49

Хятадын үндэсний мэдээллийн агентлаг болох Синьхуа агентлаг 28-нд "Хятад улс ийм "Lotte"-ийг хүлээж авахгүй" гэсэн өгүүлэл нийтэлсэн байна.

Өгүүлэлд: 27-нд БНСУ-ын "Lotte" корпорац зөвлөлийн хуралдаанаар шийдвэр баталж, БНСУ-ын цэргийн талтай "THAAD" системийг байрлуулах тухай газар гаргаж өгөх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Газар сонгох ажлаа шийдчихвэл "THAAD" системийг байрлуулах ажил БНСУ-ын цэргийн гарт бүрэн орж, уг системийг байрлуулах ажлын хурд түргэсэж эхэллээ. Энэхүү үйлдэл нь Хятад улс, бүс нутгийн холбогдох орнуудын стратегийн аюулгүйн байдал, ашиг сонирхлыг ноцтой хохироож буй нь мэдээж. "THAAD" системийг байрлуулж буй нь Хятад улсыг "араас нь хутгалах"-тай адилхан гэж жишвэл "Lotte" корпорацын энэхүү үр дүнгээ боддоггүй шийдвэр нь сүртний өмнө сөгдсөнтэй ялгаагүй байна. Ийм сонголт хийсэн "Lotte" корпорацыг Хятад улс хүлээж авахгүй гэжээ.

Ойрын өдрүүдэд БНСУ-ын иргэд болон Иргэний Нийгэмлэгүүд Үндэсний Ассамблей болон "Lotte" дэлгүүрийн үүдэнд жагсаж, "THAAD" системийг байрлуулах газар олгохгүй байхыг "Lotte"-д шаардаж байна. "Lotte" корпорацын энэ шийдвэр Хятад иргэдийн уур хилэнг хүргээд зогсохгүй Солонгос иргэдийн дэмжлэгийг ч аваагүй байна. Яваандаа зах зээлийн ашгаа алдахын зэрэгцээ аж ахуйн нэгжийн нэр нөлөө, дүр төрхөө ч алдахад ч хүрэх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе