• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аж ахуйн нэгжүүд хууль тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-28 19:06:53

Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 28-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд Хятадын засгийн газар Lotte корпорацад шийтгэлийн арга хэмжээ хэрэгжүүлэх эсэх талаар сурвалжлагчийн асуултад хариулахдаа, холбогдох аж ахуйн нэгжүүд Хятад улсад үйл ажиллагаа явуулахдаа заавал хууль дүрмийг журамлах хэрэгтэй гэв.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Lotte корпорац БНСУ-ын батлан хамгаалах яамтай "THAAD" системийг байрлуулах тухай газар солих хэлэлцээрт гарын үсэг зурсан, Хятадын иргэд эсэргүүцэл илэрхийлэх гэж байна. Үүнд холбогдуулан Гэн Шуан хэлэхдээ, БНСУ-д "THAAD" систем байрлуулахыг эсэргүүцэх Хятадын талын байр суурь гуйвшгүй юм. Шаардлагатай арга хэмжээ хэрэгжүүлж, өөрийн аюулгүй байдлаа хамгаална. Холбогдох талууд Хятадын иргэдийн байр суурийг ч тодорхой ойлгож байгаа байх. Хятадын талын ашиг сонирхол болон анхаарч буй асуудалд зөвөөр хандаж, байрлуулахаа даруй зогсоож, буруу замаар улмаар холдохгүй байхыг талуудаас шаардаж байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе