• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвийн санхүү эдийн засгийн удирдах хэсгийн хурал болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-28 20:35:35

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн санхүү эдийн засгийн удирдах хэсгийн дарга Ши Жиньпин 28-ны үдээс өмнө удирдах хэсгийн 15 дахь хурлыг даргалан хуралдуулав. Хурлаар "Намын 18-р их хурлаас хойших төвийн санхүү эдийн засгийн удирдах хэсгийн ажил болон 2017 оны чухал ажлуудын тайлан"-г хэлэлцэж, үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, ардын банк, орон сууц хот хөдөөгийн байгуулалтын яам, үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны үйлдвэрлэлийн чадавхийг хорогдуулах, банк санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой эрүүлээр хөгжихийг ахиулах урт хугацааны механизм байгуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг ажил төлөвлөгөөний тухай хариу мэдүүлгийг сонсов.

Ши Жиньпин онцлохдоо, 2017 оны эдийн засгийн ажлыг сайтар хийхэд тогтвортой байдлын дунд урагшлах ажлын ерөнхий зарчмыг баримталж, эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий байдлыг сайтар атгаж, эдийн засгийн тогтвортой эрүүлээр хөгжихийг баталгаажуулан, эдийн засгийн эргэлтийн чанар болон үр ашгийг цаашид дээшлүүлнэ. Хангалт хэрэгцээний бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, эдийн засгийн бүтцийн зохицуулалтад шинэ ахиц гаргахыг баталгаажуулна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе