|
|
||
27-нд, Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, Зам Тээврийн Яамны сайд Ли Шяопэн Хятадын зам тээврийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах ажлын салбарт чухал ахиц гаргах, интернетээр такси дуудах үйлчилгээ үзүүлэх, нийтийн хэрэглээний унадаг дугуй зэрэг халуун цэгийн асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. Интернетээр такси дуудах үйлчилгээний талаар, Ли Шяопэн: Интернетээр такси дуудах үйлчилгээний журамд аажмаар өөрчлөлт хийх бөгөөд орон нутгууд өөр өөрийн бодлого хэрэгжүүлэхийг урамшуулна гэжээ. Мөн нийтийн хэрэглээний унадаг дугуйг хөгжүүлэх явдлыг урамшуулан дэмжинэ гэжээ.
Зам Тээврийн Яамны сайд Ли Шяопэн танилцуулахдаа, 2016 оны эцэс хүртэлх байдлаар, Хятадын ашиглалтад буй төмөр замын нийт урт 1 сая 240 мянган км-т хүрч, үүнд хурдны төмөр зам 22 мянган зм-т хүрчээ. Авто замын урт 4 сая 700 км-т хүрч, үүнд хурдны авто замын урт 130 мянган км-т хүрсэн гэжээ.
Гэхдээ Хятадын зам тээврийн хөгжилд олон асуудал тулгарч буйг Ли Шяопэн хүлээн зөвшөөрлөө. Жишээ нь дэд бүтэц, ложистикийн хөгжил, зам харилцааны үйлчилгээ зэрэг талаар асуудал бий. Иймээс зам тээврийн хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг ахиулах хэрэгтэй байгааг тэмдэглээд, 3 талын ажлыг хийх шаардлагатай байгааг дурдав.
Нэгд, өөрийн өртгийг бууруулах. Ложистикийг саадгүй нэвтрүүлж, ерөнхийлсөн зам харилцааны төв байгуулан, олон хэлбэрийн тээвэрлэлтийг хөгжүүлж, логистикийн үр ашгийг дээшлүүлнэ. Хоёрт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын дутмаг талыг нөхөх. Бид үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын эрч хүчийг дээшлүүлж, 2019 он гэхэд аливаа нөхцөлийг хангасан тосгоны зам тээврийн байгуулалтыг үндсэндээ биелүүлнэ. Гуравт, үйлчилгээний доголдлыг нөхөх. Үүнээс гадна, бодлогын зарим арга барилыг өөрчлөн сайжруулж, "интернет + зам тээвэр", агаарын тээвэр, хөлөг онгоц, зам тээврийн жуулчлалыг уялдуулсан хөгжил зэрэг төслийг урамшуулж, иргэдэд таатай орчин бий болгон, зам тээврийн шинэ салбарт тус дөхөм үзүүлж, шинэ төлөв байдлын хөгжлийг ахиулах болно гэжээ.
Гадаадынхан интернет дуудлагын машин буюу аpp-д анхаарал хандуулж байгаад холбогдуулан Ли Шяопэн хэлэхдээ, дуудлагын машин бол "Интернэт+такси+зам тээвэр"-ийн нэг төрлийн шинэ хэлбэр бөгөөд талуудын анхаарлыг татсаар байна. Улсаас дээд түвшний дизайн боловсруулах талаар санал асуулга явуулж, орон нутгийн захиргаатай тухайн нутгийн хүн амын цар хэмжээ, хотын хөгжил, зам харилцааны тухай бодит байдлын дагуу, холбогдох бодлого боловсруулж байна. Эдүгээг хүртэл, бүх улсын 66 хотод нарийн арга хэмжээ, бодлого боловсруулсан бөгөөд 127 хотод дуудлагын машины удирдлагын заалтыг гаргаж, олон нийтээс санал асуулга явуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"Орон нутгийн захиргаад тухайн газрынхаа бодит байдалд тулгуурлан, хуулийн дагуу түрээсийн машины салбарын орон нутагтаа зохицсон гүнзгий өөрчлөлт хийхийг дэмжинэ. Гэхдээ интернетээр захиалга өгч авах гэдэг бол шинээр бий болж байгаа зүйл бөгөөд өөрчлөлт нь бас ч зохих цаг хугацааны явц дамжлагыг шаардах болохоор манай холбогдох талууд хүчээ нэгтэн хамтарч ажиллах ёстой. Дараагийн шатанд зам тээврийн яамнаас холбогдох ажлын ахиц байдалд хяналт тавьж, олны санаа бодлыг нэгтэн, ажлаа тасралтгүй дүгнэж, дүрэм тогтолцоог боловсронгуй болгох замаар ажлын үр ашгаа улам бүр дээшлүүлэх болно" гэв.
Интернетээр түрээсийн машин захиалахаас гадна, сүүлийн үед хүмүүсийн анхаарлын төвд байгаа бас нэг зүйл бол нийтийн хэрэглээний унадаг дугуй юм. Гуравдагч талын шалгалтын дүнд харуулснаар, 2016 оны эцсийн байдлаар, Хятад улсад нийтийн хэрэглээний унадаг дугуйгаар үйлчлүүлэгдчийн нийт тоо 20 саяад хүрсэн бол энэ онд бүр ч олноор нэмэгдэн, 2017 оны эцэс гэхэд 50 саяд хүрэх төлөвтэй байна. Гэвч нийтийн хэрэглээний унадаг дугуйны зах зээлийн хөгжлийн явцад багагүй зөрчил үүсээд бий. Энэ тухай Ли Шяопэн "нийтийн хэрэглээний унадаг дугуй бол хотын Слов систем буюу автомашины бус аяллын системийн шинийг санаачилсан хэв загвар төдийгүй, мөн "Интернет+зам тээвэр" гэсэн загварын бодит биелэл болохоор бид идэвхтэй урамшуулан дэмжих ёстой. нийтийн хэрэглээний унадаг дугуйн ажил үйлсийн хөгжилд тулгарсан асуудлыг зохицуулахад талуудын хамтын хүчин чармайлт шаардагдана гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |