• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бедуйнчууд

CRI       (GMT+08:00) 2017-03-01 15:17:56

Иерусалимаас Сөнөсөн тэнгисийг хүрэх авто замын хоёр талаар бараг тэр чигээрээ цөл байдаг. Далайн түвшин улам бүр доошилж, бүр тэг болно. Энэ газар хүрэхэд замын хажууд далайн түвшнийг тодорхойлсон замын тэмдэг харагдаж, Бедуйнчууд тэмээгээ хөтлөн жуулчдад унуулж зураг даруулах нь харагдаж байлаа. Тэндээс холгүй уулын хормойд тун дөхөм хийцтэй дөрвөлжин дөрвөлжин гэр, майхан энд тэнд үргэлжилж, зарим нь хуучны аргаар нэхсэн тостой эсгий давуугаар бүрсэн бол бас зарим нь төмөр хавтангаар босгожээ. Гэхэд гэрийн дотор цэвэр цэмцгэр, зарим нь газар гойд сайхан хийцтэй хивс дэвсжээ. Энд Палестин Израйлийн бүс нутаг дахь нүүдэлчин ард Бедуйнчууд суурьшсан болно.

Цагаан алчуур, жинсэн өмдиэй Жамеер хэмээх багахан залуу манай сурвалжлагчид: "Энэ жижигхэн Бедуйн хороолол Далайн түвшин гэдэг нэртэй. Бүсгүйчүүд, хүүхдүүдийг бүгдийг багтаагаад ердөө 77 хүн байна. Хонь ямаа 1200 буй, бас гэрийн тэжээвэр тахиа байна. Элсэн цөлийн гүн дэх бусад хороололд тэмээ байдаг ч энд байхгүй. Бид бол Палестины Арабчууд. 1980 онд Зүүн Хербоноос нүүж ирсэн. Гэтэл Израйлийн арми тэдэнд энэ газар цэргийн бүсэд хамаарна, маш аюултай, энд суурьшиж болохгүй гэсэн сэрэмжлүүлсэн. Израйльчууд энд Иерихогийн ойролцоо хот байгуулж, Бедуйнчуудыг төвлөрүүлэн суурьшуулах төлөвлөгөөтэй. Гэвч тэд эндээсээ нүүн шилжих аргагүй. Учир нь тэр бол битүүмжилсэн бүс болохоор мал маллах боломжгүй. Бедуйнчууд Лалын шашин шүтнэ. Овог аймаг дотроо гэрлэнэ. Ердийн үед хоёр эхнэр авдаг" хэмээн ярилаа.

Тэд олон хонь малаа хариулан өсгөж, хүнсэнд хэрэглэнэ. Мөн үр хүүхдээ харна гээд бөөн ажилтай тул ганц эхнэртэй бол амжихгүй гэж Жамеер тайлбарласан юм. Гэтэл Жамеерын хувьд ганц эхнэр авчээ. Ганц эхнэр болно гэж боддог гэнэ. Жамеер гэртээ ах эгч дүү 18 уулаа, өөрөө 3 хүүхэдтэй. Тэдний хороололд хүүхдийн цэцэрлэг ганцхан бий. Яг үнэнийг хэлэхэд арай уужуу, цэвэрхэн майханд хичээлд сууж, араб хэл сурч, тоглоом тоглож, хагас өдөр очоод л болчихдог. Хүүхдүүд бага сургуульд ороход 1-р ангиас 9-р ангийг хүртэл автобусанд сууж Иерихогид очиж сурдаг гэлээ.

Хээр хөдөө мал маллах хэрэгцээ шаардлагаас болоод тэр үү, Бедуйн эрчүүд биедээ хутга авч явах заншилтай. Гэхэд тэд байнга Израйлийн шалгалтын цэгээр өнгөрөн гардаг болсон тул биедээ хутга мэс авч явж байгаад мэдэгдвэл баривчлагдах аюултай. Тиймээс тэд хутга авч явахаа больжээ. Бедуйн хүмүүсийн ихэнх нь дамын ярианд гардаг шиг харгис, балмад хүмүүс биш. Харин маш найрсаг хүмүүс. Тухайлбал, Бедуйн үндэстний нэгэн ахмад эрэгтэй тэмээгээ хөтлөн жуулчдад өгч чөлөөтэй зураг даруулна. Харин жижиг лангуу ажиллуулсан, гар урлалын бүтээгдэхүүн зардаг нэг нь хүйтэн царайлж, зураг дарахыг зөвшөөрөхгүй. Мэдээж Бедуйн эмэгтэйчүүд шашны уламжлал ёсоор бусдад зургаа даруулж болохгүй.

Жамеерийн хэлснээр, Зүүн Иерусалимаас Сөнөсөн тэнгис хүртэлх Йордан голын баруун эргийн бүс нутагт хэдэн арван мянган Бедуйнчууд амьдардаг бөгөөд 42 хороололтой, хамгийн том хороолол нь 500 хүнтэй гэнэ. Элсэн цөл, уул хад олон тул Бедуйнчууд хар багаасаа уул хаданд ямаа шиг авирдаг хүмүүс. Амьдралын нөхцөлөө сайжруулахын тулд Жамеер жуулчдыг дагуулан зам зааж хөтөч хийнэ. 2014 онд Палестины аялал жуулчлалын товчооноос түүнд жуулчны хөтчийн үнэмлэх олгожээ. Түүний амьдардаг энэ хороололд 6 хөтөч бий. Насаар залуу нь 15-тай, ахимаг нь 40 настай. Хорооллын залуус бартаат замын 6 автомашин худалдан авч, жуулчид тэдний машинд суун, уулын орой дээр гарч байгалийн үзэмжтэй танилцдаг. Жуулчид өөр өөр явган аяллын маршрут сонгож, заримдаа бүр 4, 5 цаг явган аялна. Энд ирж явган аялдаг Европын жуулчид хамгийн олон. 2016 онд тэд 2300 гаруй жуулчин хүлээн авчээ. Бүхэл өдрийн, эсвэл хагас өдрийн явган аяллаас гадна жуулчид шөнөдөө Бедуйнчуудын майханд хонож тус нутгийн хоол ундны соёлтой танилцан, ардын дуу хөгжим сонирхдог байна. Заримдаа майхнаа уулын оройд баярьж, сар, од мичид харж, зуны улиралд эндхийн уулын оройд агаарын температур 20 гаруй хэмтэй байдаг тул сэрүүхэн тааламжтай байдаг.

"Бедуйнчууд хожим устаж магадгүй. Учир нь мал маллах дуртай, дур чөлөөтэй байхыг эрхэмлэдэг тэд Израйлийн барьж байгуулах шинэ хороололд нүүж очихыг хүсэхгүй байгаа юм. Тэднийг хүлээж авчихмаар дүрвэгсдийн лагер ч үгүй. Хожим амьдралын арга замаа өөрчлөн аяллын хөтөч болох нь тэдний арга ядсан сонголт байж болзошгүй" хэмээн Жамеер ирээдүйнхээ тухай бодлогошрон ярьж байлаа.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе