• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жэци Америкийн төрийн нарийн бичгийн даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 09:49:05

Орон нутгийн цагаар 2-р сарын 28-нд Америкт айлчилж буй Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэци Америкийн төрийн департаментад Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзсан байна.

Ян Жэци: саяхан дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Трамп нар утсаар ярьж, хамтдаа хүчин зүтгэж хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахаа санал нэгтэй илэрхийлсэн юм. Дараагийн шатанд, Америкийн талтай, хоёр орны тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэсэн, хамтран ажиллаж, хамтаар хожих зарчмыг баримтлан, дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хоёр талын олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын болон дэлхийн чанартай асуудлаар зөвшилцөл хийж, бие биенийхээ ашиг сонирхол, их талыг харгалзан, Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, хоёр орон, дэлхийн ард түмэнд үр ашиг хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэж онцолжээ.

Рекс Тиллерсон: ерөнхийлөгч Трамп болон Ши Жиньпин дарга хоёр орны харилцааны хөгжлийн талаар нааштай үндэс суурийг тавилаа. Хятадын талтай хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны харилцааг өргөн хүрээнээс харж, дээд зиндааны яриа хэлэлцээ, хэлхээ холбоогоо эрчимжүүлж, салбаруудын хамтын ажиллагааг урагшлуулж, эмзэг асуудлаа нухацтай зохицуулан, хоёр орны харилцааг улам илүү хөгжилд хүргэж, олон улсын болон бүс нутгийн энх тайван, цэцэглэл хөгжлийг ахиулахын тулд хувь нэмэр оруулахад Америкийн тал бэлэн байна гэжээ.

Хоёр тал бас харилцан сонирхож буй олон улс болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе