• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Элчин сайд Лөү Жаохуй Энэтхэг, Хятадын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 10:06:18

27-нд, Хятадаас Энэтхэгт суугаа элчин сайд Лөү Жаохуй Энэтхэг, Хятадын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга В. Бхаскарантай уулзаж, иргэдийн хэлхээ холбоо, хүмүүнлэгийн харилцаа зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ.

Лөү Жаохуй хэлэхдээ, Энэтхэг Хятад өнө удаан найрамдалтай, Энэтхэг Хятадын найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагууд олон жилийн турш хоёр орны иргэдийн хэлхээ холбоонд уйгагүй хүчин зүтгэл гаргасаар ирсэн юм. Хоёр орны хамтдаа байгуулсан хөгжил дэвшилд иргэд хоорондын хэлхээ холбоо, ойлголцлыг нэмэгдүүлэх нь маш чухал юм. Найрамдлын нийгэмлэг нь уйгагүй хүчин зүтгэл гаргаж, найрамдлын үйлст шинэ хуудас нэмэрлэхийг хүсэж байна гэжээ.

В. Бхаскаран хэлэхдээ, Энэтхэг Хятадын найрамдлын нийгэмлэг нийгмийн олон давхаргынхны дэмжлэгийг олж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг ахиулахын тулд үргэлжлэн чармайн ажиллахыг хүсэж байна гэжээ.


\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе