• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын "хоёр чуулган" удахгүй чуулна

CRI       (GMT+08:00) 2017-03-01 17:54:20

Дэлхийн эдийн засаг буурч, тэнцвэр алдагдан, Хятад улс нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хүчин болж буй энэ нөхцөлд, Хятадын жил тутмын улс төрийн томоохон үйл хэрэг болсон "хоёр чуулган" удахгүй чуулах гэж байгаад талууд маш их анхаарал хандуулж байна. Эдийн засагчдаас ярилцлага авахад тэд, тогтвортой байдалд ахиц гаргах нь Хятадын эдийн засгийн ажлын ерөнхий зохицуулалт болсон нөхцөлд, ханган нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлт, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, "нэг бүс нэг зам" байгуулалт зэрэг эдийн засагтай холбоотой сэдэв нь энэ оны "хоёр чуулган"-ы чухал яригдах халуун цэгийн асуудал болно гэж онцолжээ.

Хятадын ажил байдалд хяналт ажиглалт тавьдаг цонхны хувиар жил тутмын "хоёр чуулган"-аас гаргах Хятадын шинэ нэг жилийн ДНБ-ны өсөлтийн зорилтод хүмүүс анхаарал хандуулж байна. Үүнээс өмнө, Дэлхийн банк болон ОУВС 2017 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 6.5 хувь орчим байлгахаар урьдчилан таамагласан юм. Шямэнь их сургуулийн макро эдийн засгийн судалгааны төвийн профессор Лү Шэнрүн хэлэхдээ, энэ онд Хятадын эдийн засгийн буурах дарамт мөн л хэвээр байх ч өсөлтийн хурдны бууралт зохих хэмжээнд удаашрах болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,

Үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг тасралтгүй арилгах мөн үйлдвэрлэлийн бүтцэд зохицуулалт хийхээс шалтгаалан, аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн нэмэгдэл өртөг тогтворжиж байна. Гуравдугаар аж үйлдвэрийн эзлэх хувийн жин тасралтгүй нэмэгдэж, эдийн засаг саарснаас үүдсэн хөдөлмөр эрхлэлтийн дарамтыг хөнгөлж, 2017 оны ДНБ-ний өсөлт 6.64%-р нэмэгдэх болно.

2017 онд Хятадын нийлүүлэлтийн талын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх жил юм, Хятадын НШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн дарга Гао Пейюүн хэлэхдээ, аж ахуйн нэгжийн дарамтыг хэрхэн хөнгөлж, бодит цогцын эдийн засгийг сэргээн хөгжүүлэх нь уг төрлийн бодлогын гол тал болно гэжээ.

энэ оны төрийн бодлого нийлүүлэлтийн талын бүтцийн өөрчлөлтөөс гардаж, эдийн засгийн шинэ төлөв байдалд нийлүүлэлтийн талын өөрчлөлт хийхэд бидэнд тийм олон арга үлдээгүй, бас туршлага мөхөс байна. Бид өнгөрсөн арга барилаа сайн мэддэг болохоор өөрийн эрхгүй хуучин замаараа явах гээд байдаг. Бид ямар аргаар нийлүүлэлтийн талын өөрчлөлт хийх вэ, өөрийн өртийг хэрхэн бууруулах вэ, энэ бол бидний бодох ёстой асуудал юм.

Хятад улс үйлдвэрлэл, агуулах, хөшүүрэг, өөрийн өртөг зэргийг буруулах хангамжийн бүтцийн өөрчлөлтийн үүргийг дэвшүүлж, энэ онд Хятадын эдийн засгийн бодлого нь эдгээр үүргийн хүрээ хэмжээнд явагдах болно. Эдийн засгийн зарим мэргэжилтэн хэлэхдээ, хар төмөрлөг, нүүрс зэрэг үйлдвэрлэл хичнээн илрээд байгаа асуудлыг зохицуулж, дампуурах шахсан өсөлтгүй аж ахуйн нэгжийн асуудлыг сайн зохицуулж, том хотуудад үл хөдлөх хөрөнгийн хөөсрөл гарахаас сэргийлэхийн зэрэгцээ дунд жижиг хотуудын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг сайтар зохицуулж, татвар, зардлын хэмжээг буруулах эрч хүчээ эрчимжүүлж, арилжааны өөрийн өртөг ялангуяа дүрмийн чанартай арилжааны өөрийн өртгийг буруулах зэрэг бодлогын зохицуулалт хийх зэрэг нь энэ удаагийн хоёр чуулганы гол зангилаа зүйл болох юм.

Сүүлийн өдрүүдэд болсон Төв хорооны банк санхүүгийн удирдах хэсгийн хурал нь банк санхүүгийн хямралаас сэргийлэх, хяналт удирдлага зохицуулалтын механизмын байгуулалтыг түргэтгэх, системийн чанартай эрсдэл гарахаас сэргийлэх хэрэгтэй гэж ил тод дэвшүүлжээ. Өнгөрсөн жилийн эцэст хуралдсан Төв хорооны банк санхүүгийн удирдах хэсгийн хуралд "Гэр байшин бол суухын төлөө, харин наймаа хийхийн төлөө биш" гэж үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжилд чиглэл тогтоож өгсөн юм. Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн мэдээллийн хэлтсийн дарга Ван Жюнь, банк санхүүгийн хямралаас сэргийлэх асуудлыг "Хоёр чуулган" нэн чухал байр сууринд авч үзэж хэлэлцэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе