|
|
||
2-р сарын 28-нд, Бээжин хотын Зам харилцааны комисс, Бээжингийн Барилгын инженерийн их сургуулийн хамтран зохион байгуулсан "Нийслэл хотын солонго, дүүлэгч луу-Бээжингийн гүүрний музейг байгуулахаас өмнөх үзмэр"-т, Бээжин хотын гүүрний тоог нийтэлжээ. 2015 оны эцэс хүртэлх байдлаар, Бээжин хотод эртнээс өнөөг хүртэл нийт 13600 гаруй гүүр байгуулсан нь дунджаар 1 ам дөрвөлжин км тутамд 1 гүүр ногдож байгаа аж.
Үүнд эртний гүүр бараг 850 орчим байгаагаас сурвалж бичигт тэмдэглэсэн нь 394, одоог хүртэл хадгалагдаж ирсэн нь 274 байна. Жишээ нь Лү Гүчяо гүүрийг 1192 оны 3-р сард барьж дуусгаснаас хойш 825 жил болжээ. Тэр гүүр бол Бээжингийн одоог хүртэл хадгалагдаж буй хамгийн эртнийхэд тооцогдох нуман хэлбэрт чулуун гүүр юм. Бээжин хотод ойрын үеийн гүүр 105, одоо үеийн гүүр 12298 байна. 2015 он хүртэлх байдлаар, Бээжин хотын зам харилцааны систем дэх гүүр нийт 9584-д хүрч, жил бүр 6.7 хувиар нэмэгджээ./D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |