• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Либерид 14 жил энхийг сахиулах үүрэг гүйцэтгэлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-02 10:48:17
Хятадын Либерид энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх 19 дэх удаагийн 99 офицер дайчид 5 сарын хугацаатай энхийг сахиулах үүргээ дуусгаад НҮБ-ын тусгай нисэх онгоцоор 3-р сарын 1-нд Бээжинд буцан ирлээ.

Ингэснээр, Хятадын армийн 2003 оноос хойш 14 жил дараалан Либерид энхийг сахиулах үүрэг гүйцэтгээд энэ ажлаа дуусгаж байгаа юм.

Либерид энхийг сахиулах үүрэг гүйцэтгэгч 19 дэх бүлэг арми тээврийн болон барилгын хоёр ангиас бүрдсэн бөгөөд 2016 оны 9-р сард Либерийн нийслэл Монровид байрласан юм. Тээврийн анги нь хуурайн замын цэргийн 27-р армийн цэргүүдээс бүрдсэн ба барилгын анги нь хуурай замын цэргийн 38-р армийн авто дивизийн цэргүүдээс бүрдсэн юм.

Тэд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх хугацаандаа НҮБ-ын зэр зэвсэг шалгах, энхийг сахиулах ажилд өндөр үнэлгээ авч, авто машинаар 800 гаруй удаа үүрэг гүйцэтгэж, 500 км зам засаж, 10 гаруй гүүр сэлбэн засаж, 6000 гаруй тонн бараа тээвэрлэж, гал түймрээс аврах, эд бараа хандивлах, орон сууц засах, эмчилгээний тусламж үзүүлэх зэрэг ажилд олон удаа оролцжээ. Тус анги нэгтгэлийн нийт бие бүрэлдэхүүн НҮБ-ын яруу алдрын одон медалиар шагнуулсан байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе