• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пакистаны ерөнхий сайд Хятадын засгийн газрын төлөөлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 10:01:18

28-нд Исламабадад Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф Хятадын засгийн газрын төлөөлөгч, гадаад харилцааны яамны орлогч сайд Жан Есүйтэй уулзлаа.

Наваз Шариф Хятадын засгийн газар төлөөлөгч томилон тусгай зочны хувиар Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 13 дахь дээд уулзалтад оролцож буйд талархаад, Пакистан Хятад бол бүх талын стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Хятадтай тогтоосон онцгой найрсаг харилцаагаа улам бэхжүүлнэ. Мөн хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоог хэвээр байлгаж, хоёр орны эдийн засгийн хонгилын байгуулалтыг ахиулж, Хятадтай чухал асуудлаар стратегийн зөвшилцөл, харилцан дэмжихээ эрчимжүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргахад Пакистаны засгийн газар бэлэн байна гэжээ.

Жан Есүй: "Мэдээлэл холбоогоор бүс нутгийн хөгжлийг ахиулъя" уриан дор болж байгаа эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 13 дахь дээд уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ хүч сэлбэхэд тустай юм. Энэ оны 5-р сард Бээжинд зохион явуулах "нэг бүс нэг зам" дээд хэмжээний уулзалт нь дэд бүтцээр харилцан холбогдох салбарын олон улсын хамтын ажиллагааг нэгтгэн, бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хамтын хөгжлийг ахиулах болно. Хятадын тал Пакистаны талтай тогтоосон бүх талын стратегийн түншлэлийн харилцааг чухалчилж, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, хоёр орны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг урагшлуулан, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулахын тулд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе