|
|
||
Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын ГХЯ-ны сайд Ван И 3-р сарын 1-нд Бээжинд айлчилж буй БНАСАУ-ын ГХЯ-ны дэд сайд Ри Кил Сонгтай уулзжээ.
Ван И: Хятад, Солонгос хоёр орон уул усаар хил залгадаг. Хятад Солонгосын ууламжлалт найрамдлыг бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятадын талын үүрдийн байр суурь юм. Хятадын тал Солонгосын талтай харилцаа холбоогоо эрчимжүүлж, ойлголтоо нэмэгдүүлэн, хоёр орны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ. Ван И Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын зарчимт байр суурийг дахин нотлоод холбогдох талууд боломжийг ашиглан, өрсөлдөөн сорилтыг зохицуулж, байдлыг хяналтдаа авч, Солонгосын хойг цөмийн зэвсэггүй байхыг биелүүлэх, Солонгосын хойгийн энх тайвны механизмыг байгуулах зорилтын төлөө шинэ хүчин чармайлт гаргахыг хүсэж байна гэжээ.
Ри Кил Сонг: Солонгос Хятадын найрамдал бол хоёр талын хамтын баялаг юм. Солонгосын тал Хятадын талтай хамт хичээж, Солонгос Хятадын харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байна. Солонгосын тал Солонгосын хойгийн байдлаар Хятадын талтай гүн гүнзгий харилцаа холбоотой ажиллахад бэлэн байна гэжээ.
\Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |