Сурвалжлагч 2-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн төвөөс мэдээлснээр, чуулганд оролцох бүх төлөөлөгчид Бээжин хотноо хүрэлцэн ирж, чуулганы бэлтгэл ажлууд бүрэн хангагдав.
Хурлын үйлчилгээ, санал санаачилга, мэдээлэл, хурлын танхим зэрэг олон бэлтгэл ажил гүйцэд хангагдаж, хурлын баримт бичгүүдийг монгол, түвд, уйгар, казах, солонгос, и, жуан зэрэг үндэстний цөөнхийн 7 хэлээр орчуулах бөгөөд хурлын танхимд синхрон орчуулга хийх болно. Мөн англи, орос, испани, япон, герман, араб зэрэг гадаад хэлээр орчуулна.
Төлөөлөгчдийн суугаа газарт, орон сууц, хоол хүнс, машин унаа, хурлын өрөө зэргийг бүрэн бэлдээд байна.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган 5-ны өдөр Бээжинд нээгдэх юм.
\Урьхан\