• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөдөө тосгонд цахим худалдаа хурдтай хөгжив

CRI       (GMT+08:00) 2017-03-02 17:26:36

Хятадын Худалдааны яамны 2-нд гаргасан тоо баримтаас үзвэл, 2016 онд хөдөө тосгоны цахим худалдааны жижиглэн худалдааны хэмжээ 894 тэрбум 540 сая юаньд хүрч, бүх Хятадын 17.4 хувийг эзэлжээ. Улирал тутмын хөгжлийн хурдын үзүүлэлт хотоос өндөр болсон байна. Хөдөө тосгоны цахим худалдааны хөгжил хөдөөгийн эдийн засгийн хөгжил, тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь хэлэхдээ: Дорнод нутгийн хөдөө тосгоны үйлдвэрлэлийн суурь сайн, цахим худалдаа түгээсэн учраас цахим худалдааны жижиглэн худалдааны хэмжээ 566 тэрбум 80 сая юаньд хүрч, бүх Хятадын 63.3 хувийг эзэлжээ.

Төв, баруун нутагт хурдтай хөгжиж, дунджаар улирал тутамд 16.6 хувиар өссөн ба энэ хурд нь Дорнод нутгийнхаас 3.2 нэгжээр өндөр байлаа. Ерөнхийдөө хөдөө тосгоны цахим худалдаа сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж, хөдөө тосгон, ялангуяа ядуу нутгийн хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэн, тариачдын амьдралыг сайжруулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе