• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн БХХ-ны жил тутмын чуулган эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-03 15:32:06

Хятадын ардын УТЗЗ-ийн 12-р удаагийн БХХ-ны 5-р чуулган 3-ны үдээс хойш Бээжинд эхлэв.

Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид чуулганд оролцлоо. УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэн чуулганд хандан байнгын хорооны ажлаа тайлагнаж, УТЗЗ-ийн БХХ-ны өнгөрсөн бүтэн жилийн ажлаа дүгнэн, 2017 оны ажлаа байрлуулжээ.

Хятадын ардын УТЗЗ нь Хятад улсын ардчиллаар зөвшилцөх чухал зам суваг, тусгай байгууллага болсны хувьд улс орны улс төрийн амьдралд улс төрөөр зөвшилцөх, ардчиллаар хяналт тавих, улс төрд оролцон, улс төрийн хэргийг авч хэлэлцэх үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ирэх 10 хоногийн хугацаанд, УТЗЗ-ийн 2100 гаруй гишүүн Хятадын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал зэрэг олон салбарын чухал асуудлуудыг авч хэлэлцэн санал санаачилга дэвшүүлэх юм.

Хятадын ардын УТЗЗ бол Хятадын ард түмний эх оронч нэгдмэл фронтын байгууллага, ХКН-ын удирдлага дор олон нам хамтран ажиллаж, улс төрөөр зөвшилцдөг чухал байгууллага, ХКН, ардчилсан 8 нам бүлэг, намын бус зүтгэлтнүүд, иргэний байгууллага, үндэстний цөөнхүүд болон олон салбарын төлөөлөл, Тайвань, Хонконг, Макаогийн ах дүү нар болон эх орондоо буцан ирсэн харьяатуудын төлөөлөл, мөн тусгайлан уригдсан хүмүүсээс бүрдсэн юм.  

 \Ц\ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе