• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос улс Америкийн дотоод хэрэгт оролцох сонирхолгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-03 16:51:30
2-нд, ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков, АНУ-ын хууль эрхзүйн яамны сайд Жефф Сешионс ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Сергей Кисляктай Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцсан тухайгаа мэдээлсэнтэй холбогдуулан хэлэхдээ, элчин сайд суугаа орныхоо албаныхантай уулзах нь хэвийн үйл ажиллагаа юм. Орос улсад Америкийн дотоод хэрэгт оролцох сонирхол байхгүй гэжээ.

Дмитрий Песков хэлэхдээ, Америкийн зүгээс энэ талаар мэдээлэл цацаж, байцаан шалгасан явдал хоёр орны удирдагчдын уулзах ажилд сөргөөр нөлөөллөө. Элчин сайд нар ер нь суугаа орныхоо засаг захиргаа, хууль тогтоох байгууллагын албаны хүмүүстэй нягт харилцдаг. Энэ бол хэвийн ажиллагаа, Америкаас Орост суугаа элчин сайд ч Оросын парламентын гишүүдтэй байнгын харилцаатай юм гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе