• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбооны өөрчлөлтийг чухалчлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-03 14:13:21

Висеград корпорацын дөрвөн орны ерөнхий сайд нар 3-р сарын 2-нд Польшийн нийслэл Варшавт хэлэлцээ хийж, Европын холбооны өөрчлөлт, Англи Европын холбооноос гарсны дараах Европын холбооны ирээдүйн хөгжил зэрэг асуудлыг авч хэлэлцжээ. Энэ нь 3-р сарын 25-нд Европын холбоо "Ромын гэрээ" байгуулсаны 60 жилийн ойг тэмдэглэхийн төлөө Ромын дээд уулзалтыг зохион байгуулах үед байр сууриа нэгтгэхийг зорьж багаа юм. Дөрвөн орны ерөнхий сайд нар нэгдсэн мэдэгдэл нийтэлж, Европын холбооны өөрчлөлтийг хэрэгжүүлж, эв нэгдлийг хамгаалахын чухал чанарыг онцолжээ.

Висеград корпорацын ээлжит даргалагч орон, Польшийн ерөнхий сайд Беата Сзудло хэлэлцээний дараах нэгдсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Манай корпорац Европын холбоонд "улам сайн Европ" төлөвлөгөө боловсруулж өгсөн юм. Европын холбоо эв санаагаа нэгтгэх нь маш чухал. Европын холбооны ирээдүйн хамтын ажиллагааны ямарваа хэлбэр загвар нь гишүүн орнууддаа нээлттэй, дан цулгуй зах зээлийг үр ашигтай ажиллуулахыг баталгаажуулж, Шенгений бүс болон Европын холбоо задрахаас сэргийлэх ёстой гэжээ.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан: Хүнсний чанарын асуудлаар Дундад Дорнодын улс орны иргэдийг "Хоёрдугаар зэрэглэлийн" иргэд гэж үздэгтэй холбогдуулан бид шинэ хууль дүрэм гаргаж, хуулийн баталгаа ханган, хоёр зүйлт стандарт хэрэгжүүлэхээс сэргийлэхийг Европын холбооны зөвлөлөөс шаардана гэжээ.

Висеград корпорац 1991 онд Унгарын Висеград сууринд байгуулагдсан бөгөөд өдгөө Чех, Унгар, Польш, Словак зэрэг дөрвөн гишүүн оронтой юм.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе