• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японтой харилцах хамтын ажиллагаа нь Курилийн арлын хөгжлийг хязгаарлахгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-03 10:17:55

2-нд Оросын ерөнхий сайдын орлогч бөгөөд Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны дүүрэгт суугаа онц бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев: Японтой харилцах хамтын ажиллагаа нь Оросын Курилийн арлыг хөгжүүлэх төлөвлөгөөг хязгаарлахгүй гэж онцоллоо.
ТАСС мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Трутнев мөн өдөр хэвлэлийнхэнд хандан, Японтой харилцах хамтын ажиллагаа нь Оросын Курилийн арлыг хөгжүүлэх төлөвлөгөөг хязгаарлахгүй, Орос ч Японтой Курилийн арлыг хөгжүүлэх талаар хамтран ажиллах хүсэл сонирхол их биш байна, Японы оролцоогүйгээр уг арлыг хөгжүүлж болно гэжээ.

Тэрээр, эдүгээ Оросын засгийн газар Японы засгийн газартай Курилийн арлыг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар зөвшилцөж байна. Энэ хугацаанд Курилийн арлын хил дамнасан нээлттэй бүс байгуулах төлөвлөгөөг түр зогсоох болно. Хэрэв Японтой хамтран ажиллах талаар үр ашигтай ахиц гарахгүй бол хил дамнасан нээлттэй бүс байгуулах төлөвлөгөөгөө Орос дахин эхлүүлэх болно гэжээ.

Оросын Алс Дорнодын хөгжлийн яамнаас гаргасан мэдээнд, Курилийн арлын хил дамнасан нээлттэй бүсэд голцуу загасны аж ахуй, уул уурхайн олборлолт, аялал жуулчлал зэрэг салбарыг хөгжүүлэх юм байна.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе